ЖҮДО I Г.Алтанбагана: Маш их хичээж барилдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31


Жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай таарч, 4:1 яллаа.
 

  • Ө.Дүүрэнбаяр +90 kg KIM, Minjong 0:1
  • Д.Сумъяа -57 kg KIM, Jisu 1:1
  • Ц.Цогтбаатар -73 kg AN, Changrim 2:1
  • Б.Ганхайч -70 kg KIM, Seongyeon 3:1
  • Г.Алтанбагана -90 kg GWAK, Donghan 4:1
     


Давахад л багаараа ялалт авах хариуцлагатай барилдаанд ялсан Г.Алтанбаганаас барилдааны дараа сэтгэгдлийг нь сонслоо.

-Олимпын холимог багийн төрөлд монголчууд анхны ялалтаа авлаа. Баяр хүргэе. Харьцаа 3:1 байхад та гарч барилдсан.

-Баярлалаа. Монгол улс, эх орноо бодож татами дээр гарч ирсэн. Ялахыг маш их хичээлээ.

-Дараа нь ОХУ-ын баг хүлээж байна. Таны өрсөлдөгч хэн бэ?

-Михаил Игольников гээд бөх бий.

-Манайх бүрэлдэхүүнээ солих уу?

-Багш дасгалжуулагч нар л шийднэ.

-Танд хувийн барилдаанд маш хатуу сугалаа таарсан.

-Би олимпын эрхээ авснаар манай багийн олимпод холимог багийн тэмцээнд орох эрх нээлттэй болсон. Түүндээ маш их баярладаг. Олимпод сугалаа хатуу таарсан. Дэлхийн чансааг тэргүүлэгч бөхтэй таарсан. Хожих боломж маш их байсан. Гэхдээ цаг сунгаад мордуулж, вазари алдаж ялагдсан.

-Амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t.tsetseg(124.158.96.248) 2021 оны 08 сарын 01

bitgii setgeleer una daa.yamar yalagday gej biee zovoox uu.bi ta nariigaa xairladag.boloxgui bolood l yalagdaa biz dee.MONGOLCHUUD bugdeeree xarsan shdee.10,5,12kg-iin zuruu gedeg bol asar tom yalgaa shuu dee.DANDAA UUDRUG YAVAAD EX ORONDOO IREEREI.

1  |  0
Top