ЖҮДО: Холимог багийн тэмцээнд ОХУ-д 2:4 ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр (2021.07.31) эхэллээ.

Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай таарч, 4:1 ялсан бол дараа нь ОХУ-ын багтай таарсан.

Эмэгтэй, 57 кг

Дарья Межецкая – Д.Сумъяа

Энэ удаад Д.Сумъяа эхлэж барилдлаа. Эрүүндээ гэмтсэн орос бүсгүй эцсээ хүртэл хамгаалсаар вазаригаар яллаа. 1:0 ОХУ тэргүүлж байна.

Эрэгтэй, 73 кг

Муса Могушков – Ц.Цогтбаатар

Токиод тун сайн, найдвартай байгаа Ц.Цогтбаатарын ялалтаар тооны харьцаа 1:1 тэнцлээ.

Эмэгтэй, 70 кг

Мадина Таймазова - Б.Ганхайч

БНСУ-тай хийсэн барилдаанд 10 минут барилдсан Б.Ганхайч гарч ирлээ. Торгуулиар ялагдаж, 2:1 ОХУ тэргүүлж эхэлсэн.

Эрэгтэй, 90 кг

Михаил Игольников – Саид Моллаи

Нэг нэг вазаритайгаар цаг сунгалаа. Саид Иппон ялж, тооны харьцаа 2:2.

Эмэгтэй, +70 кг

Александра Бабинцева – О.Мөнхцэцэг

Хүнд жингийнхэндээ найдах үлдлээ. Гэвч даралтаар манай бөх цэвэр ялагдлаа. 3:2 Орос тэргүүлсээр.

Эрэгтэй +90 кг

Тамерлан Башаев – Ө.Дүүрэнбаяр

Тедди Ринерийг унагаасан Токио олимпын хүрэл медальт чечень залуу вазаригаар ялснаар ОХУ 4:2 ялж, Японтой барилдах боллоо.
 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top