Х.Болдбаатар: Алтан медальд хүрч чадаагүй ч чамлахааргүй оролцлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна

Монголын жүдо бөхийн шигшээ баг Токиогийн олимпод Монголын тамирчдын салхийг хагалж, хамгийн түрүүнд тэмцээндээ орсон. Мөн хамгийн анхны медалийг ч авчирсан билээ.

Жүдочид 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэмцээнээ дуусгасан.

Өнөөдөр тэд холимог багийн барилдаанд өрсөлдөж, БНСУ гэсэн хүчирхэг багийг ялсан ч ОХУ, Германы багт дараалан ялагдаж, медальд хүрж чадсангүй. Иинхүү эрэгтэй 81 кг-ийн жинд Саид Моллаи мөнгө, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн амжилтаар манай жүдочдын Токиогийн олимп өндөрлөж байна.


Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатартай тэмцээний дараа уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Багийн тэмцээн өндөрлөлөө. Харамсалтай нь, манай баг медальд хүрч чадсангүй...

-Холимог багийн тэмцээнд БНСУ-ын хүчирхэг, том багийг ялж чадсан. Медаль авна гэж итгэж, найдаж байсан ч “Унасан бөхөд шалтаг  мундахгүй” гэгчээр хэд хэдэн зүйл тохиолдлоо. Д.Сумъяа өмнөх барилдаанд мөрөө гэмтээж орхисон нь өнөөдрийн барилдаанд нөлөөллөө. 100 хувь барилдаанаа гаргаж барилдаж чадсангүй.

-Манай жүдогийн шигшээ баг Токиогийн олимпод ямар зорилготой ирсэн бэ?

-Гол зорилго бол АЛТАН МЕДАЛЬ авах байлаа. Гэхдээ гурван медаль авсандаа баяртай байгаа. Бид өнгөрсөн жилийн хавраас хойш маш хүнд байдалд бэлтгэл хийсэн. Цар тахал, хорио цээр гээд л.

Оны эхээр бараг бэлтгэлгүй шахам Дохагийн "Мастерс" тэмцээнд оролцсон. Дараа нь гэр гэртээ бэлтгэл хийж байгаад сарын хугацаатай "Найрамдал" зусланд цугларалтад гарсан. Энд харин сайн бэлтгэл хийж чадсан ч Европын тэмцээнд оролцож байгаад багаараа ковид хэмээх аюултай өвчинд нэрвэгдсэн.

Сар гаруй хугацаанд тусгаарлагдан, бараг хоригдож байгаад Монголдоо ирсэн. Өвчнөөс болоод 100 хувийн ачаалал авах бэлтгэл хийж чадахгүй байлаа. Гэхдээ аль болох л бэлтгэл сургуулиа хийхийг хичээж байлаа.

ДАШТ-д оролцлоо, ер нь засаж янзалсаар байгаад олимпдоо оролцлоо. Нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч, нэгэн шинэ түүх бичсэндээ баяртай байна.
 


-Зарим тамирчин маань медаль хүртэж, заримынх нь медалийн өнгө өөрчлөгдөх ёстой байсан мэт санагдсан...

-Ё.Басхүүг хүрэл медаль авна гэсэн итгэлтэй байсан. Түүнийг Абэ Хифүмиг ч ялна гэж бодож байсан ч харамсалтай нь чадсангүй. Хүрлийн төлөө барилдаад бас ялагдсан. Цогоог ч гэсэн Оно Шёохэйг ялна гэж итгэж байлаа.

Г.Алтанабагана ч гэсэн чансааг тэргүүлэгч Испанийн бөхийг ялчих хэмжээнд байсан.

Манай бөхчүүдийн бэлтгэлжилт дажгүй сайхан байлаа. Залуучууд маань ч сайн байсан. Энэ завшааныг ашиглаад багийнхаа терапист Нишикидо гээд япон мэргэжилтэнд баярласнаа хэлмээр байна.

Гэмтэл бэртэл эдгээх, нөхөн сэргээлтийг маш сайн хийж байсан. Харамсалтай нь, олимпод ирж чадаагүй. Нишикидо, чиний ач гавьяа энэ медалиудад их бий шүү гэж хэлье.

Мөн Монголд үлдсэн багш нартаа талархсанаа хэлье.

Би шигшээ багт орсноосоо хойш дандаа залуу багш нартай хамт ажиллаж байгаа. Бид нягт хамтран ажиллаж чаддаг. Цугларалт дуусаад манай баг ковидийн шинжилгээ өгөх гэж ирэхэд манай холбооны тэргүүн Х.Баттулга маш зөв зохион байгуулалттай хүлээн авч, бэлтгэлийн сүүл хэсгийг сайн тавьж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Дутуу байсан зүйлүүдийг нөхөхөд дэм болсон. Энд ч гэсэн Ерөнхийлөгч маань найм хоног хамт бэлтгэл хийж, байрлаад, сэтгэл зүйн их дэм үзүүлж, зөвлөгөө өгч байлаа. Мөн бидний барилдааныг өдөр бүр үзэж, захыг нь мушгиж суусан ард түмэндээ баярлалаа. Алтан медаль авах зорилгоо биелүүлж чадаагүй ч тултлаа ажиллалаа гэж бодож байна.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
novsh(66.181.161.27) 2021 оны 08 сарын 02

hoolnii savnuud ichij uheesee naanaa uldej har ajil hiij uruu tultsguu muusain novshnuud

0  |  0
ner tur(66.181.161.27) 2021 оны 08 сарын 02

hoolnii savnuud naanaa uldej har ajil hiitsgeej uruu tultsguu, gutamshigyyd

0  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 08 сарын 01

muu muu mash muu.Dasgaljuulalt sudalgaa bur muu.

0  |  0
Хоцрогдол(58.6.201.209) 2021 оны 08 сарын 01

Муу байсан буруугаа Коронад өгөх хэрэггүй. Коронагийн хорионд хүмүүс ажилгүй, эм ч авах мөнгөгүй байхад татвар төлөгчийн мөнгийг үрэн тарж өчнөөн тэмцээнд явчихаад ингэж ярихаасаа ичээч ээ. Ер нь бол Ладагаар G-class - тай уралдаж түрүүлэхгүйн адил Монгол жүдочид 60- 70 оны үеийнхээ бэлтгэл сургуулалттай адилхан бие махбодьтой дэлхийн тамирчидаас хурд, хүч, техник, сэтгэл зүйгээр Нойл байна ш тээ. Зүгээр л оддын өвчинөөр өвчилсөн Орк зангаараа л бусад орны тамирчидаас илүү бна.

1  |  0
зочин(202.72.240.53) 2021 оны 08 сарын 01

сайн байлаа баяр хүргэе

0  |  1
Иргэн(192.82.90.95) 2021 оны 08 сарын 01

Бүх орны тамирчид ковидын үед дасгал сургуулилт хийгээ биз дээ, дэндүү муу баг, медаль авсан та ирчихсэн багийнхнаас тусдаа бэлтгэл хийсэн юм уу, адилхан түвшинд л бэлтгэл хийсэн шүү дээ, хувь тамирчнаас шалтгаалах зүйл их байна,а, сэтгэлийн тэнхээг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг, шаргуу, дайчин шинж чанар медалтнуудаас бусад тамирчдад харагдаагүй шүү, хүнд жингийнхэн булчин шөрмөсгүй мах өөх л харагдаж байна, эмэгтэйчүүд дэндүү үлбэгэр, арай ч дээ, монгол улс чинь бөхийн орон биз дээ, бөхийн аль ч төрөлд амжилт үзүүлэх боломжтой шүү дээ.

1  |  0
эгэл(103.57.94.172) 2021 оны 08 сарын 01

Дасгалжуулагч нарт ,тамирчиддаа баяр хүргьэ..Шилдгүүд бүгд л түрүүлэх гэж ирдэг. Та нар сайн байлаа, гэхдээ бүсгүйчүүдээс илүү амжилт хүлээж байлаа.2024 оны Парисын олимпид алт аваарай

0  |  2
Bat(37.201.224.26) 2021 оны 08 сарын 01

Mash sain bailaa. Boldbaatar bayarlalaa

1  |  1
Jenko bugs (174.241.172.70) 2021 оны 08 сарын 01

Avsandaa bayarla ta nar shig khangamjtai bag khaana ch baigaagui shu kovidii ued ongotsoor tusgai nisleguud ta nar l yavaj bsan unen bizdee lalaruudaa odoo

1  |  0
serra(202.9.41.66) 2021 оны 07 сарын 31

Bainga beltgel hiideggui ajliinhaa tsag zavaar barilddag hund yalagddag muu baina Urantsetseg

0  |  0
Zochin(103.229.120.42) 2021 оны 07 сарын 31

Sain bailaa. Iluu ih amjilt husie

0  |  0
Иргэн(202.126.88.227) 2021 оны 08 сарын 01

2 тамирчнаас бусад нь ёстой хэрэггүй байлаа.\n

1  |  0
Shydraga irgen (178.209.131.155) 2021 оны 08 сарын 01

Bagiin temtseend yneheer.Mollad.Tsogtbaata2 l Mongoliin nyyriig haasan.Yneheer ichemeer barildsan hyyhenyyd ni arail dendyy hynii hiih hudulguuniig dagaadal bodoodol hynii yg sonsoodl uursuduu setgeh hudluh daichin chanar yneheer bolioh baisan ichemeer.Hydallaa baahan koronoogoor shaltaglaadal.Byh hynyys tiimel nuhtsuld byten 5 jil beldeed irj baihad.Mongol ynheer ichemeer.Shivshegtei baillaa.Sait Mollaid.barag 10 barildaj 1 ynaj 9 udaa yalat avchirsan tyyniig hudulmuriin baataraar shagnah heregtei.Hugiin hahayyliin tamirchid icheesei.Odoo 3 jil beldeed nydenii bylai uych avahgyi za.Icheejee.

1  |  0
хн(66.181.187.11) 2021 оны 08 сарын 01

МУУ МУУ МУУ САИД МОЛЛА Ч ГХШГ ТА НАР БОЛИОООО ЮУН ЛАЛЫН ШАШИНТАН БЭЭ ЮУ ВЭЭЭ ТЭР ЖЭНКОДОО Л БАЙДИЙМ БААИЗ МУУ НОВШНУУД АА ЕВРЕЙ ЧУУДИЙН ТЕЛЕЕ БАРИЛДСАН ГЭЖ БАЙНЛЭЭ МУУ ЖЭНКО ямар хэрэг байнааааа аан

1  |  2
1(202.21.109.59) 2021 оны 07 сарын 31

muu

0  |  0
tiim(202.21.109.59) 2021 оны 07 сарын 31

muu bsan avyasaaraa 2 nohor busad ni 0 mollai manai byteegdhuun bish blaa naad 2-3 avgaigaa zailuulaach

0  |  0
Www333(192.82.75.73) 2021 оны 07 сарын 31

Korona-19,delkhiin bukh uls oron baigaa. Mongoliin bag mash muu bailaa.

0  |  0
больж үз(66.181.161.78) 2021 оны 08 сарын 01

чи биеэ магтах болоогүй та нар маш муу байсан.

1  |  1
Дуулга(81.182.206.182) 2021 оны 08 сарын 01

Сайн байсан КО19 ийн үед энэээс илүү амжилт гэж юу байхавээ.\nХ. Болдбаатар даа талархая. Нэг баг хамт олон болгож чадлаа.

2  |  2
Top