Өнөөдөр (2021.08.01) Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэй 76 кг-ийн барилдаанаар эхэллээ.
Энэ жинд Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа барилдаж, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Хироэ Минагавад 0:8-аар ялагдлаа.
Япон бөх дараагийн шатанд ДАШТ-ний хос хүрэл медальт Эстоний Эпп Маег ялсан. Японы бөх шигшээд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах боломжтой болох юм.
1/8 финал
Аделин Грэй (АНУ) - Зайнеб Сгайер (Тунис). 8-0, цэвэр
Алин Силва (Бразил) - Ясемин Адар (Турк) - 0:6
Наталья Воробьева (ОХУ) - Самар Хамза (Египет) - 16:12
Айпери Медет Кызы (Кыргызстан) - Эльмира Сыздыкова (Казахстан) - 8:1
Хирое Минагава (Япон) – О.Бурмаа (Монгол) - 8:0
Эрика Вейбе (Канад) - Эпп Мяэ (Эстони) - 4:5
Цянь Чжоу (Хятад) - Алла Белинская (Украин) - 4:3
Василиса Марзалюк (Беларусь) - Алин Роттер-Фокен (Герман) - 1:2
1/4 финал
Наталья Воробьева (ОХУ) - Айпери Медет Кызы (Кыргызстан) - 0:12
Аделин Грэй (АНУ) - Ясемин Адар (Турк) - 6:4
Хирое Минагава (Япон) - Эпп Мяэ (Эстони) - 3:0
Цянь Чжоу (Хятад) - Алин Роттер-Фокен (Герман) - 3:8
Хагас шигшээ
Хагас шигшээ барилдаан 18,15 цагт эхлэнэ.
Аделин Грэй (АНУ) - Айпери Медет Кызы (Кыргызстан)
Хирое Минагава (Япон) - Алин Роттер-Фокен (Герман)
Сэтгэгдэл ( 0 )