Өнөөдөр (2021.08.01) боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд явагдлаа.
Энэ жинд өрсөлдөж байгаа манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдсан. Тэрээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан. Харин орос тамирчин эхний тойрогт Доминиканы Алекс де ла Крузыг илт давуу буюу 5:0-ээр ялсан.
Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга болж байсан боксчин.
Эхний минутаас манай тамирчин илүүрхэж байлаа.Байнга урагш дайрч, дотогш орж байв.
Эхний үе – 5:0.
Куба, Казахстан, Лтва, Аргентин, Тунис шүүгчид.
Цэндээгийн цохилтууд байндаа туссаар. Орос дасгалжуулагч урагш яв гэж хэлэв ч дагестан залуу юу хийхдээ эргэлзсэн хэвээр.
2 дахь үе – 3:2.
Урагш явахгүй бол ялагдахаа мэдсэн орос тамирчин явж эхэллээ. Харин манай боксчин огт тэвдсэн зүйлгүй ажилласаар. Гэхдээ үе дуусах үед хүнд цохилтод орсон гэж үзэн, тоолууллаа.
Нийлбэр дүнгээр орос залуу ялжээ. Харамсалтай ялагдал, шүүлт бас нөлөөлөв үү гэж харагдав.
Сэтгэгдэл ( 5 )