Өнөөдөр (2021.08.01) боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд явагдлаа.
Энэ жинд өрсөлдөж байгаа манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдлаа. Манай тамирчин эхний хоёр үед өрсөлдөгчөөсөө илт давуу тулалдсан ч сүүлийн үед ялагдсан юм.
Тулааны дараа Э.Цэндбаатар “Эхний үед бол би оноогоор хожсон. Хоёрдугаар үед мөн оноогоор ялсан гэж бодож байгаа. Харин гуравдугаар үед идэвх алдчихлаа. Орос тамирчин сайн тамирчин байна. Ерөнхийдөө хүчтэй. Олимпын рингэнд муу тамирчин гэж байхгүй. Би бүх зүйлээ гаргаж тулалдсан. Өөрт байсан бензинээ тултал нь гаргасан. Сүүлийн үед алдаа гаргасан байх. Рингэнд өөрийгөө мэдэрч чадсангүй. Тоглолт гарч өгсөнгүй. Жиндээ бол сайн орсон" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн тэрээр "Монголынхоо ард түмнийг би баярлуулж чадсангүй дээ. Дэмжсэн ард түмэндээ баярлалаа. Риогийн олимп шиг харамсалтай зүйл энэ удаа ч бас давтагдлаа. Халаасанд байсан медалиа алдлаа. Тамирчин хүний хувьд олимпод оролцоно гэдэг өөрийгөө харуулах боломж байдаг. Байгаа бүх хүч, боломжоо гаргасан. Надад үнэхээр харамсалтай байна. Амжилт, амьдралаа өөрчилж чадсангүй. Би өмнөх шигээ би жаахан хүүхэд биш болсон. Тамирчин хүнийхээ хувьд ялагдлаа нэр төртэйгөөр хүлээн зөвшөөрч байна. Уучлалт хүсэж байна. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд, та бүхэндээ их баярлалаа. Сэтгэл зүрх, бүх зүйлээрээ та нар надтай хамт байсан шүү" гэж хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө онцоллоо.
Сэтгэгдэл ( 13 )
Хэрвээ Цэндбаатар 3-р үедээ бензин дуусаагүй бол шууд хожих байлаа гэвч бензин нь дуусчихав гэтэл оросын тамирчны бензин яг хэвээрээ, яагаад монголын тамирчны бензин дуусаад байна .Тэгэхээр Цэндбаатар эхлээд гурван үе ядрахгүй хялайхгй тоглож чаддаг болох хэрэгтэй тэгж яадсан тохиолдолд шууд олимп дэлхийн аварга болно Эхний хоёр үедээ бол хэнийгч сөхрүүлж чадаж байна,харин 3-р үедээ хэндч сөхөрч байна. Тоглолт 3н үетэй байдаг гэдгийг яс махандаа хүртэл ойлгосон байх гэж найдаж байна, Яаж гурван үе хялахгүй тоглож чаддаг болох талаар сургалт семниарт хамрагдахгүй бол залуу нас холдсоор л

ухаан алдтал унгаах хэрэгтэй тэгэхгүй бол хэзээч ялахгүй
Наад үйлдэл чинь Оросуудын шүүмжний бай болж байна. Тэмцээн дуусахад гар барих гэхэд 2 гараа өргөөд тэнэгтээд байсан гэж бичсэн байна лээ. Жаахан даруухан, ах рсөлдөгчидөө хүндэтгэлтэй байж сурмаар юм. Ядаж 3 р үедээ үедээ сайн тоглочихсон биш. Мандахбаяр яалаадаа
За зүгээр дэ дүү минь сэтгэл санаагаар унаад яаахав монголий ард түмэн чамайг бүгд сайн байсанийг чинь харлаа үзлээ .өөдрөг бгаарай мундаг байсан шүү дүү минь.
Bombor tsendbaatar iluu togloj hojson shuu.
Ялагдлаа зевшеерч аргагvй ээ 3-р vед илт муу тоглосон цохилт авч тоолуулаад илт ядралттай тэсрэлтгvй их ч цохиулсан даа еерее ялагдлаа мэдэрч байгаа л даа.
Боксчин залуус минь дээ... Та нар яг хэнээсээ юунд уучлал гуйгаад байгаа юм? Та нар хэнд өртэй юм? Эх орноо хайрлаад байгаа биш доош нь хийгээд байгаа юм биш үү? Сайн бодооч. Хүн шиг сэтгэж хүмүүжилтэй байгаач. Та нар хэнд ч юунд ч өргүй. Та нарын амжилт уналт та нарынх. Эх орон та нараас ямар ч өргөл барьц нэхээгүй. Юу ч нэхээгүй байхад ухамсаргүй тахин шүтэгч шиг ард түмнээсээ уучлал гуйяа гээд зогсч байгаа чинь үнэхээр солиорол шүү. Харанхуй бүдүүлэг, тархи угаагч феодал сэтгэлгээнээс гараагүй байгаад чинь харамсч байна.
Энэ залуу ёс зүйтэй сайн хүүхэд байна. Дараагийн олимпод ямарч байсан медхль авнаа гэж урамын үгээх гялаая аа
Шүүлт тэнэг байсан. Харамсаад барахгүй байна.
2 round хожсон шдээ Олимпийн боксын шүүлт гэж пиздец юм аа.