Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийнхэн барилдаж байна.
Энэ жинд барилдаж байгаа Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокийг ялсан.
Шөвгийн наймд тэрээр Европын аварга ОХУ-ын Ханум Велиеватай барилдах боллоо. Велиева эхний барилдаандаа Канадын Даниэла Лаппожийг 7:0 ялсан.
Ханум Велиева бол азербайжан гаралтай орос бөх. 2020 оны Европын аварга, Гран-при Иван Ярыгин тэмцээний аварга. 22 настай. 2020 онд оролцсон тэмцээн болгондоо түрүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Польшид болсон Европын АШТ-д мөнгөн медаль хүртсэн.
1/8 финал
Тамира Менса (АНУ) - Сара Дошо (Япон) - 10:0
Фен Чжоу (Хятад) - Юдари Санчес Родригес (Куба) - 13:2
Агнешка Вещек (Польш) - Алла Черкасова (Украин) - 0:11
Энас Ахмед (Египет) - Анна Шелль (Герман) - 0:7
Кумба Ларрок (Франц) – С.Батцэцэг (Монгол) - цэвэр
Ханум Велиева (ОХУ) - Даниэль Лаппаж (Канад) - 7:0.
Мими Христова (Болгар) - Мээрим Жуманазарова (Киргиз) - 5:7
Сэтгэгдэл ( 2 )
Ялна гэж дэвжээн дээр гарахгүй бол шууд ялагдана.
Azeriig bas huniad og nadah chin zaahan hodolgoontej technik muutaj jum bn lee