С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудутай барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр (2021.08.02) эмэгтэй 68 кг-ын жингийнхэн барилдаж байна.

Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокийг цэвэр ялсан.

Шөвгийн наймд тэрээр Европын аварга ОХУ-ын Ханум Велиеваг 8:5 оноогоор ялсан.

Ингээд шигшээ 4-т Блессинг Оборудудутай (Нигери) барилдах боллоо.

Блессинг бол Африк тивд сүүлийн 10 жил босоо байгаа бөх. Африкийн 10 удаагийн аварга. Исламын шашинт орнуудын наадмын 2017 оны аварга.
 


Тэрээр С.Батцэцэгтэй Риогийн олимпын эхний тойрогт таарч бaрилдаад, ялагдаж байсан билээ.

Хагас шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 17:15 цагаас эхэлнэ. 

1/8 финал

Тамира Менса (АНУ) - Сара Дошо (Япон) - 10:0

Фен Чжоу (Хятад) - Юдари Санчес Родригес (Куба) - 13:2

Агнешка Вещек (Польш) - Алла Черкасова (Украин) - 0:11

Энас Ахмед (Египет) - Анна Шелль (Герман) - 0:7

Кумба Ларрок (Франц) – С.Батцэцэг (Монгол) - цэвэр

Ханум Велиева (ОХУ) - Даниэль Лаппаж (Канад) - 7:0.

Мими Христова (Болгар) - Мээрим Жуманазарова (Киргиз) - 5:7

Элис Манолова (Азербайжан) - Блессинг Оборудуду (Нигер) - 2:13

1/4 финал

Тамира Менса (АНУ) - Фэн Чжоу (Хятад) - 10:0

Алла Черкасова (Украин) - Анна Шелль (Герман) - 6:0

Ханум Велиева (ОХУ) – С.Батцэцэг (Монгол) - 5:8

Мээрим Жуманазарова (Киргиз) - Блессинг Оборудуду (Нигер) -2:3

Хагас шигшээ

Тамира Менса (АНУ) - Алла Черкасова (Украин)

С.Батцэцэг (Монгол) - Блессинг Оборудуду (Нигер)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aru(202.9.40.34) 2021 оны 08 сарын 02

Hagas shigshee hezee ywagdah we?

0  |  0
Top