Буриадууд олимпын медальтнаа байраар шагналаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Буриадын харваач Светлана Гомбоева долоодугаар сарын 25-нд байт харвааны багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.

ОХУ-ын шигшээ багт түүнээс гадна Елена Осипова, Ксения Перова нар байсан юм. Тэд Украин, АНУ, Германы багийг ялж, финалд БНСУ-ын шигшээд ялагдсан.

Олимпын мөнгөн медальт Светлана Гомбоеваг Эрхүү хотын нисэх буудалд ёслол төгөлдөр хүлээн авлаа.

Буриадын Засгийн газрын төлөөлөгч Вячеслав Цыбикжапов түүнд баяр хүргээд, “Олимпын мөнгөн медальт тамирчинд Улаан-Үд хотод хоёр өрөө байр олгож, 583 мянган рублийн шагнал өгнө. Мөн сар бүр тэтгэлэг олгоно” гэж мэдэгдлээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zulaa(192.82.91.189) 2025 оны 03 сарын 13

Bayar hurgiye.

2  |  0
Baiar(202.126.89.90) 2025 оны 03 сарын 13

Basgand baiarlslaa\n

1  |  0
зочин (202.9.46.41) 2025 оны 03 сарын 13

БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ. САЙН БАЙСАН ШҮҮ \n

4  |  0
Зочин(103.57.92.10) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе.

4  |  0
Close menu