Симеон Штерев: Велиева монгол бөхөд сэтгэл зүйгээр ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж байна.

Манай бөх С.Батцэцэг шөвгийн наймд ОХУ-ын Ханум Велиеваг 8:5 оноогоор ялсан билээ.

Барилдааны дараа орос бөхийн дасгалжуулагч, болгар мэргэжилтэн Симеон Штерев “Яг ижилхэн хоёр алдаа гаргалаа. Хөлд ороход нь монгол бөх дагуулж шидээд, бүхэл дөрвөн оноо авсан. Дахиж хөлд орсон ч дахиад шидүүллээ. Уг нь Ханумыг зовох юмгүй ялна гэж бид бодож байлаа. Даанч сэтгэл зүйн хувьд бэлэн биш байжээ. Эхний барилдаанд сайн байсан ч хоёр дахь барилдаанд өөрийгөө харуулж чадсангүй. Нэг алдаагаа давтана гэдэг толгой нь ажиллахгүй байна гэсэн үг. Монгол тамирчин финалд шалгарвал дагаж барилдах болно” гэж шавиа шүүмжиллээ.
 

Гэрэл зургийг Э.ХАРЦАГА
 


1/8 финал

Тамира Менса (АНУ) - Сара Дошо (Япон) - 10:0

Фен Чжоу (Хятад) - Юдари Санчес Родригес (Куба) - 13:2

Агнешка Вещек (Польш) - Алла Черкасова (Украин) - 0:11

Энас Ахмед (Египет) - Анна Шелль (Герман) - 0:7

Кумба Ларрок (Франц) – С.Батцэцэг (Монгол) - цэвэр

Ханум Велиева (ОХУ) - Даниэль Лаппаж (Канад) - 7:0.

Мими Христова (Болгар) - Мээрим Жуманазарова (Киргиз) - 5:7

Элис Манолова (Азербайжан) - Блессинг Оборудуду (Нигер) - 2:13

1/4 финал

Тамира Менса (АНУ) - Фэн Чжоу (Хятад) - 10:0

Алла Черкасова (Украин) - Анна Шелль (Герман) - 6:0

Ханум Велиева (ОХУ) – С.Батцэцэг (Монгол) - 5:8

Мээрим Жуманазарова (Киргиз) - Блессинг Оборудуду (Нигер) -2:3

Хагас шигшээ

Тамира Менса (АНУ) - Алла Черкасова (Украин)

С.Батцэцэг (Монгол) - Блессинг Оборудуду (Нигер)

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөч(66.181.176.71) 2021 оны 08 сарын 03

Баруун хөлөө мөнхийн алданаа..идэвхгүй хөдөлгөөн удаан . Жаахан махлагдуу. Хүний мэх дагуулдаг энэ олон жилд ганц ч өөрийн мэхгүй .сураагүй. нэг мэхэнд дахин орно гэдэг тэнэг тархитай хүний ажил гэж оросын дасгалжуулагч хэлж бнаа\n

0  |  0
Мөнх(202.126.88.199) 2021 оны 08 сарын 03

манай бурмаа нэг мэхэнд 7 орсон.түүнийг тэгвэл яах вэ

0  |  0
Зочин(70.18.248.167) 2021 оны 08 сарын 02

zindaa.mn ийн Олимпийн мэдээнүүд үнэхээр тасархай байнаа, хурдан шуурхай, мэргэжлийн.

0  |  0
о(203.23.49.103) 2021 оны 08 сарын 02

уЛСЫН АВАРГААР ОРХОНД ЯЛЛАГДДАГ. ХАРИН ОРХОНОО ЭД НАР ЯАЖ ЧАДЛАА. ДАВГАДОРЖ СУМЪЯАБАЗАР НАРЫН ДОЛДОО БАТБАЯР ЯМАР ДАСГАЛЖУУЛАГЧ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА. ХАРИН ЦУСАА ГАРГАЖ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЦАМЦАА ТАЙЛСАН ХҮМҮҮСИЙГ ХААЖ БООЖ ЭРХИЙГ НЬ ХАСУУЛЖ. ОРОС ЯПОН ГЭЭД ДЭЛХИЙН УЛСУУД РИО-ГИЙН ОЛИМПООР МАНДАХНАРАНГ ӨМӨӨРСӨН ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫН ЗӨВ ГЭСЭН МЭДЭГДЭЛ ОЛТМПЫН ХОРООНД ЯВУУЛСАН БАЙХАД ХАРИН МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ТЭРГҮҮЛЖ БАЙСАН ДАВГАДОРЖ МАНАЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БУРУУ ЭРХИЙГ НЬ ХАСЧ ӨГНӨ ҮҮ ГЭСЭН БИЧИГ ЯВУУЛЖ БАЙСАН , ТЭД ИЙМ Л ХҮМҮҮС. \n

0  |  0
D(203.23.49.103) 2021 оны 08 сарын 02

Орхонг хорлоогүй бол Орхон бол медаль авах гарцаагүй байлаа, ИЙМ Л БАЙНА ДА. МОНГОЛЫН ЭРХ АШГАА БОДОХГҮЙ ДАГВАДОРЖ НАРЫН АМБИЦ ИЙМ Л БАЙНА.

0  |  0
Орос хүн(202.9.47.18) 2021 оны 08 сарын 02

Батцэцэгийг муу байгаа гэдгийг Орсууд мэдэж байж

0  |  0
Zochin(77.158.42.68) 2021 оны 08 сарын 02

Argagui turshlaga zaaj bna,amjilt

0  |  0
Zail(202.55.188.33) 2021 оны 08 сарын 02

Hohchin muu lalariin oros muu lalaruudig uzen ydaj n

0  |  0
Зочин(202.126.89.177) 2021 оны 08 сарын 02

Оборудудуг л ялах хэрэгтэй. Амжилт Баатар минь

1  |  0
Top