ЧӨЛӨӨТ БӨХ: Х.Болортуяа Энэтхэгийн бөхтэй барилдана

2021 оны 08 сарын 02


Өнөөдөр (2021.08.02) Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа.

Манай бөх Х.Болортуяа  Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан.

Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токио олимпын эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн.

Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтсан.
 

Түүнийг ялахад Бразилын Лаис Нуньес, Болгарын YUSEIN Taybe Mustafa нарын ялсантай барилдах юм. Энэ хэсгийг Японы Кавай тэргүүлж байна.

ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА

Спортын зэрэг: ОУХМ

Төрсөн он, сар, өдөр: 1996.05.03

Төрсөн газар: ОРХОН АЙМАГ

Хэзээнээс хичээллэсэн: 2009 ОН

Анхны багш: Б.ИДЭРСАЙХАН

Одоогийн багш: Б.ИДЭРСАЙХАН

Харьяалагддаг газар: “АВРАГЧ” СПОРТ ХОРОО, "СОКОЛ" ХХК

Барилдах жин: 62 КГ

АМЖИЛТ

2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө

- Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

2012 он: “Азийн хүүхдүүд” хүүхдийн спортын наадмын хүрэл (Якут, Саха)

2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий хүрэл

- “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

- Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

2014 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий хүрэл

- Залуучуудын УАШТ-ий мөнгө

2015 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий хүрэл

- Залуучуудын УАШТ-ий мөнгө

2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

- Залуучуудын УАШТ-ий алт

- “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт

- Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө

2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

- Хөлөнбуйрын ОУТ-ий мөнгө

- Оросын цомын нээлттэй тэмцээний алт

2019 он: 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгө

- “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө

- “Mongolia Open” ОУТ-ий мөнгө

- Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт

- Польшийн нээлттэй тэмцээний алт

2020 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт

2021 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө

- “Токио-2020” олимпийн эрх олгох Дэлхийн тэмцээний мөнгө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top