ЧӨЛӨӨТ БӨХ: С.Батцэцэг хагас шигшээд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийнхэн барилдлаа.

Энэ жинд барилдаж байгаа Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарсан. Гурван оноо дутуу байхдаа барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо аван, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан.

Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан.

Ингээд хагас шигшээд Блессинг Оборудудутай (Нигери) барилдах боллоо. Блессинг бол Африк тивд сүүлийн 10 жил босоо байгаа бөх. Африкийн 10 удаагийн аварга. Исламын шашинт орнуудын наадмын 2017 оны аварга.

Блессинг эхлээд Азербайжаны Маноловаг 13:2 ялж, дараа нь Киргизийн Мээрим Жуманазароваг 3:2 ялж, хагас шигшээд шалгарсан.

Эхний үед Нигерийн бөх хамж ороод ард гарч 2 оноо, түрж хөөж, дэвжээнээс гаргаад 1, дахин ард гарч оноо авсаар эхний үеийг 7 онооны зөрүүтэй дуусгалаа. Хоёрдугаар үе дуусах дөхөж байх үед 2 оноо авсан ч оройтсон байлаа. 

Энэ жингийн дагах барилдаан маргааш 11:00 цагаас, финалын барилдаан 19.30 цагаас эхлэх юм. 

Тамира Менса (АНУ), Блессинг Оборудуду (Нигер) нар яллаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.84) 2021 оны 08 сарын 03

Гайхуулаад л байсан, сэтгэл зүйн бэлтгэл маш муу

0  |  0
Зочин(5.184.51.4) 2021 оны 08 сарын 03

Mash Cain ganc setgel sanaagiin zasaagui l asuudal bn daa

0  |  0
Зочин(202.9.41.24) 2021 оны 08 сарын 02

Сайн байна миний дүүү,Өмнөх олимпод 8 р байранд байсан бол энэ олимпод 4 байр гэдэг чинь Парисын олимпод алт авна гэсэн үг,Чи бол амжилт нь урагшилж яваа тамирчин,Жудогийн тамирчид шиг уруудаж яваагүй байна,Баяр хүргэе

1  |  0
Top