Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр (2021.08.03) эмэгтэй 68 кг-ын жингийн медалийн төлөө барилдаантай.
Энэ жинд барилдаж байгаа Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарсан. Гурван оноо дутуу байхдаа барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо аван, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан.
Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан.
Хагас шигшээд Блессинг Оборудудутай (Нигери) барилдаж, 2:7 ялагдсан.
Ингээд манай бөх хүрэл медалийн төлөө Блессинг Оборудудуд ялагдсан хоёр бөхийн хэн ялсантай нь барилдах боллоо. Блессинг эхлээд Азербайжаны Маноловаг 13:2 ялж, дараа нь Киргизийн Мээрим Жуманазароваг 3:2 ялж, хагас шигшээд шалгарсан.
Манолова, Жуманазарова хоёрын барилдаанд Мээрим Жуманазарова 4:1 илүүрхэж, хагас шигшээд С.Батцэцэгтэй барилдах эрх авлаа.
МЭЭРИМ ЖУМАНАЗАРОВА
Дэлхийн цом 2020 - Алт
Азийн наадам
Азийн АШТ
Сэтгэгдэл ( 1 )
Японы хүүхнүүд нэг хэсэг дэлхийд ноёрхсон. Одоо аажмаар Киргиз эмэгтэй бөхөөр ноёрхож эхлэх гээд байна даа