Энэ Даваа гарагт Токио олимпын сонгомол барилдаан, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхлэж, анхны аваргууд тодорсон.
Гол үйл явдал нь 38 настай Кубын домог Михан Лопесийн (130 кг) олимпын 4 дэх алтан медаль байлаа. Михан финалд Гүржийн Якоб Кажайг (5:0) ялсан юм. Тэрээр дөрөв барилдахдаа нийт 24:0 оноогоор ялсан юм.
Михан Лопес спорт бөхийн төрөлд олимпын 4 удаагийн аварга болсон анхны эрэгтэй тамирчин (2008, 2012, 2016, 2020) болж байгаа юм. Эмэгтэйчүүдээс Японы Каори Ичо олимпод 4 (2004, 2008, 2012, 2016) түрүүлж байв.
60 кг-д ч Кубын Луис Орта Санчес талбайн эзэн Кеничиро Фумитаг 5:1 ялж, олимпын аварга болсон.
Сонгомол барилдаан
60 кг
Финал
Луис Орта Санчес (Куба) - Кеничиро Фумита (Япон) - 5:1
Хүрэл медалийн төлөө
Сергей Емелин (ОХУ) - Виктор Чобану (Молдав) - 12:1
Сайлике Валихан (Хятад) - Ленур Темиров (Украин) 1:1 (+:- )
130 кг
Финал
Михан Лопес (Куба) - Якоби Кажая (Гүрж) - 5:0
Хүрэл медалийн төлөө
Риза Каялп (Турк) - Али Реза Нежати (Иран) - 7:2
Сергей Семенов (ОХУ) - Ясмани Акоста Фернандеса (Чили) - 1:1 (+:- )
Эмэгтэй
76 кг
Финал
Алина Роттер-Фокен (Герман) - Аделин Грэй (АНУ) - 7:3
Хүрэл медалийн төлөө
Ясмин Адар (Турк) - Айпери Медет Кызы (Кыргызстан) - цэвэр
Хирое Минагава (Япон) - Цянь Чжоу (Хятад) – цэвэр
Сэтгэгдэл ( 0 )