ЧӨЛӨӨТ БӨХ: Х.Болортуяа Энэтхэгийн бөхийг яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Өнөөдөр (2021.08.03) Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Манай бөх Х.Болортуяа  Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токио олимпын эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтсан.

Х.Болортуяа дэвжээнээс түрүүлж гараад нэг оноо алдлаа. Хоёрдугаар үед дахин нэг оноо алдсан. Мөн л дэвжээнээс гарсан. Хоёрдугаар үеийн төсгөлд Х.Болортуяа хамж хөлд ороод ард нь гарч 2 оноо авч, тэнцүүллээ. Сүүлд авсан оноогоор манай бөх дараагийн шатанд шалгарлаа.

Бразилын Лаис Нуньес, Болгарын YUSEIN Taybe Mustafa нарын ялсантай барилдах юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top