ЧӨЛӨӨТ БӨХ: Х.Болортуяа Болгарын бөхтэй барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Өнөөдөр (20216.08.03) Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Манай бөх Х.Болортуяа Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарсан.

Х.Болортуяа эхлээд 2 оноо алдсан ч хоёрдугаар үеийн төсгөлд хөлд орон, ард нь гарч, 2 оноо авснаар онооны харьцааг тэнцүүллээ. Сүүлд авсан оноогоор манай бөх ийнхүү дараагийн шатанд шалгарлаа.

Дараагийн шатанд Болгарын Тайбе Мустафа Юсеинтэй барилдана.

Тайбе 30 настай. 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга. Европын наадмын хүрэл медальтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top