СУГАЛАА: Э.Бэхбаяр Арсен Арутюнянтай барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 57, эмэгтэй 57 кг-ын жингийн сугалаа өнөөдөр (2021.08.03) явагдлаа.

Эрэгтэй 57 кг-д манай Э.Бэхбаяр Европын аварга, Армений бөх Арсен Арутюнянтай таарлаа.
 


Арсен Каренович Арутюнян 1999 онд төрсөн. Германы "Испринген" багийн бөх. 2019 оны Европын аварга (61 кг), 2020 оны Европын АГТ-ий хүрэл медальт. 2018 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт. Өнгөрсөн жил Уулын Карабахын дайнд оролцож, тулалдсан.

Түүнийг ялахад Бэхээ Европын хошой аварга, Туркийн Сулейман Атли, Азийн аварга Ираны Атринагарачи нарын ялсантай барилдах юм.
 


Энэ талд ОХУ-ын Угуев, АНУ-ын Гилман хоёр хоорондоо учраа таарсан.

Нөгөө талд Японы Юки Такахаши, серб бөх Мичич, Казахстаны Санаев, Рави нар оржээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bujgf (202.21.108.249)  2025 оны 03 сарын 13

goridood herguishuu mongolchuudaa hatuu gesen unenshuu

1  |  0
Зочин (202.126.90.114)  2025 оны 03 сарын 13

За даа, бараг найдваргүй дээ, муулж байгаа юм биш, шударгаар хэлэхэд тааруухан л гар ш дээ, ганц ялбал дээд, медаль бол горьдолтгүй

1  |  0
Hs (66.181.181.109)  2025 оны 03 сарын 13

Eregtei chuluutuus hamgiin undur magadlaltai ni bgam. Ih l hatuu taarchij de

1  |  0
Ард (202.9.47.21)  2025 оны 03 сарын 13

Хийморьтойхон байгаарайдаа.

1  |  0
Зочин (64.119.20.154)  2025 оны 03 сарын 13

Сенегал легионер нэмэргуй дээ, угийн муу, дээр нь ковид нэрмээд улам доордсон биз

1  |  0
Top