СУГАЛАА: Эрэгтэй 57 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Өнөөдөр (2021.08.04) Токиогийн олимпын эрэгтэй чөлөөт бөхийн 57, 86 кг-ийн барилдаан болно.

57 кг-д гол бөх ОХУ-ын Завур Угуев эхний барилдаандаа ДАШТ-ий медальт АНУ-ын Томас Гилмантай таарсан. Ялсан нь Узебкистаны Гуломжон Абдуллаев, Хятадын  Минг Ху Лутай барилдана.

Узбек бөх хятад өрсөлдөгчөө ялах болов уу. Угуев хоёр ялбал хагас шигшээд Сулейман Атли (Турк), Арсен Арутюнян (Армен), Э.Бэхбаяр (Монгол), Реза Атри (Иран) нарын шалгарсантай барилдах болно.

Энэ хэсгээс хэн нь ч ялаад, шалгарах боломжтой.
 

Нөгөө хэсэгт 2017 оны дэлхийн аварга Японы Юки Такахаши, Европын наадмын шагналт серб бөх Стеван Мичич, Казахстаны тува бөх  Нурислам Санаев, Энэтхэгийн  Рави Кумар  нар байна. Эднээс хагас шигшээ хүрэх хамгийн хялбар замтай нь энэтхэг бөх. Сергей Белоглазовын шавь Стеван Мичич мөн хэсгээс гарах бөхчүүдийн нэг.

Ер нь 57 кг-д Юки Такахаши - Завур Угуев гэсэн финал гарах магадлал өндөр.

Олимп, ДАШТ-ий сүүлийн 8 жилийн медальтнууд 57 (55) кг

ДАШТ 2019. Нур-Султан. 1. Заур Угуев (ОХУ); 2.Сулейман Атли (Турк); 3. Рави Кумар (Энэтхэг); 3. Нурислам Санаев (Казахстан); 5. Реза Атри (Иран); 5. Стивен Мичич (Серби); 7. Э.Бэхбаяр (Монгол); 8. Гиви Давидови (Итали); 9. Оскар Тигрерос Урбано (Колумби); 10. Юки Такахаши (Япон).

ДАШТ 2018. Будапешт. 1. Завур Угуев (ОХУ); 2. Нурислам Санаев (Казахстан); 3. Юки Такахаши (Япон); 3. Сулейман Атли (Турк); 5. Томас Гилман (АНУ); 5. Рейнери Ортега (Куба); 7. Георгий Эдишерашвили (Азербайжан); 8. Жош Файлауга (Самоа); 9. Гиви Давидови (Итали); 10. Сандип Томар (Энэтхэг).

ДАШТ 2017. Парис. 1. Юки Такахаши (Япон); 2. Томас Патрик Гилман (АНУ); 3. Э.Бэхбаяр (Монгол); 3. Андрей Яценко (Украин); 5. Жак Хонг (БНАСАУ); 5. Владимир Дубов (Болгар); 7. Томар Сандип (Энэтхэг); 8. Норижон Сафаров (Узбекистан); 9. Сан Гвон Кин (БНСУ); 10. Гиви Давидови (Итали).

Олимп 2016. Рио-де-Жанейро. 1. Владимир Хинчегашвили (Гүрж); 2. Рей Хигүчи (Япон); 3. Гаджи Алиев (Азербайжан); 3. Хасан Рахими (Иран); 5. Владимир Дубов (Болгар); 5. Йовлис Бонне (Куба); 7. Асадулла Лачинов (Беларусь); 8. Янг Кьонг Ил (БНАСАУ); 9. Виктор Лебедев (ОХУ); 10. Адама Диатта (Сенегал).

ДАШТ 2015. Лас-Вегас. 1. Владимир Хинчегашвили (Гүрж); 2. Хасан Рахими (Иран); 3. Э.Бэхбаяр (Монгол); 3. Виктор Лебедев (ОХУ); 5. Нурислам Санаев (Казахстан); 5. Хак Жин Йонг (БНАСАУ); 7. Асадула Лачинов (Беларусь); 8. Георги Вангелов (Болгар); 9. Юки Такахаши (Япон); 10. Зохейр Эль-Куаррак (Франц).

ДАШТ 2014. Ташкент. 1. Янг Кьонг Ил (БНАСАУ); 2. Владимир Хинчегашвили (Гүрж); 3. Хасан Рахими (Иран); 3. Владислав Андреев (Беларусь); 5.  Юки Такахаши (Япон); 5. Э.Бэхбаяр (Монгол); 7. Ахмеднаби Гварзатилов (Азербайжан); 8. Виктор Лебедев (ОХУ); 9. Мехмет Фераим (Болгар); 10. Рахул Авейр (Энэтхэг).

ДАШТ 2013. Будапешт. 1. Хасан Рахими (Иран); 2. Амит Кумар (Энэтхэг); 3.Сезар Акгуль (Турк); 3. Нариман Исрапилов (ОХУ); 5. Ангел Эскобедо (АНУ); 5. Расул Калиев (Казахстан); 7. Зохейр Эль Куарраке  (Франц); 8. Алтынбек Алымбаев (Кыргызстан); 9. Э.Бэхбаяр (Монгол); 10. Георгий Эдишерашвили (Гүрж).

Олимп 2012. Лондон. 1. Жамал Отарсултанов (ОХУ); 2. Владимир Хинчегашвили (Гүрж); 3. Ген-Ир Ян (БНАСАУ); 3. Шиничи Юмото (Япон); 5. Даулет Ниязбеков (Казахстан); 5. Радослав Великов (Болгар); 7. Мигран Жабурян (Армен); 8. Хасан Рахими (Иран); 9. Ахмет Пекер (Турк); 10. Амит Кумар (Энэтхэг).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Токио 2020(43.228.131.72) 2021 оны 08 сарын 04

За сайтар ойлголоо. Ер нь найдваргүй шүүү гээд байна аа даа

1  |  0
Top