Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 57, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр эхэллээ.
Манай бөх Б.Хонгорзул Францын Матильде Ривиеретэй эхний даваанд таарсан. 31 настай франц бүсгүй 2017 оны Европын аваргын 55 кг-ийн жингийн хүрэл медальт. хүрэл медальтай хашир тамирчин.
Хоёр бөхийн барилдаан онц сонирхолтой өрнөж, манай бөх ялалт байгууллаа. Гол үйл явдал хоёрдугаар үед өрнөсөн. Оноо 5-5 тэнцүү байхад франц бүсгүй хөлд орсон. Харин Б.Хонгорзул огт сандарсангүй, давуулж шидэн хоёр оноо авсан. Матильде Ривиере мөрөндөө гэмтэж, барилдаан дуусахад 13 секунд дутуу байхад дэвжээг орхилоо.
Дараагийн тойрогт манай бөх Японы Рисако Каваитай барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
Овоо ш дээ. Цаашаа тайван тэвчээртэй үзэж мэхээр давамгайлан түрүүлээрэй. Адилхан л ээжиын охид илүү юм байхгүйтшүү цаадуулд чинь.