ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Бэхбаяр эхний даваагаа авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 57, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр эхэллээ.

Эрэгтэй 57 кг-д манай Э.Бэхбаяр Европын аварга, Армений бөх Арсен Арутюнянтай таарсан. Арсен Каренович Арутюнян бол 2019 оны Европын аварга (61 кг), 2020 оны Европын АГТ-ий хүрэл медальт. 2018 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт.

Армен бөх хөлд орж түрээд дэвжээнээс гаргаж, эхний нэг оноо авсан. Харин Бэхээ үлдсэн барилдаанд тэр чигээр нь илүүрхлээ. Эхний үе дуусахаас өмнөхөн ард нь гараад 2 оноо, хоёрдугаар үед хөлд орж 1, ард нь гарч 2, дахин 2 гэх зэргээр оноо авсаар 6-1 яллаа. Армен бөх юу ч хийх гэж оролдоод барсангүй.

Бэхээ дараагийн тойрогт Азийн аварга Ираны Атринагарачитай барилдах юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top