"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 57, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр (2021.08.04) эхэллээ.
Эрэгтэй 57 кг-д манай Э.Бэхбаяр Европын аварга, Армений бөх Арсен Арутюнянтай барилдаж, 6-1 ялсан.
Дараагийн тойрогт Бэхээ Азийн аварга Ираны Атринагарачитай барилдлаа. Эхний үед торгуулийн 30 секундэд оноо авч чадалгүй нэг оноо алдсан.
Хоёрдугаар үед харин манай бөх 30 секундээр оноо авсан. Дахин нэг оноо алдаж, нөхөх гэж дайрсан ч ардаа алдсанаар 1:5 ялагдлаа.
Хэрэв Атринагарачи финалд шалгарвал манай бөх дагаж барилдана.
1/8 финал
Стеван Мичи (Серби) - Юки Такахаши (Япон) - 0:7
Нурислам Санаев (Казахстан) - Димантино Фафе (Гвинея-Бисау) - 7:0
Абдельхак Хербаш (Алжир) - Георгий Вангелов (Болгар) - Георгий Вангелов цэвэр яллаа.
Оскар Тигрерос Урбано (Колумби) - Кумар Рави (Энэтхэг) - 2:13
Сулейман Атли (Турк) - Реза Атринагхарчи (Иран) - 2:3
Арсен Арутюнян (Армен) – Э.Бэхбаяр Монгол - 1:6
Лю Минху (Хятад) - Гуломжон Абдуллаев (Узбекистан) - 2:10
Завур Угуев (ОХУ) - Томас Гилман (АНУ) - 5:4.
1/4 финал
Юки Такахаши (Япон) - Нурислам Санаев (Казахстан) - 4:4. Нурислам Санаев ялсан.
Сэтгэгдэл ( 2 )