Сонгомол барилдааны түүхэн дэх олимпын хамгийн олон удаагийн аварга, Кубын бөх Михаин Лопес Нуньес 2024 оны олимпын наадамд оролцож магадгй байна.
Нуньес Токиогийн наадамд 130 кг-ийн жинд түрүүлж, олимпын 4 алтан медальтай болон, алдарт Карелиний 3 алт, 1 мөнгөн медалийн амжилтыг давж чадсан юм.
Михаин Лопес Нуньес хэвлэлийн бага хурал дээр “Би аз жаргалтай байна, кубачууд аз жаргалтай байна. Бөхчүүд намайг битгий зодог тайлаарай гэж гуйж байгаа. Зодог тайлах бодол орж ирж байгаа ч би одоохондоо алтан медалиараа л бахархаад сууж баймаар байна. Энэ жилийн сүүлээр би зодог тайлах эсэхээ шийднэ. Би Карелиний рекордыг эвдэх зорилго тавьсан, тэрийгээ биелүүллээ. Дараагийн олимпод оролцох нь сайхан хэрэг ч би удахгүй 39 нас хүрэх хүн. Олимпын 4 удаагийн аварга хүн ялагдаж болохгүй” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )