Маргааш (2021.08.05) Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаантай. Барилдааны сугалаа (2021.08.04) өнөөдөр явагдлаа.
Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акинотой таарлаа.
Ркаела Акино 22 настай. 2018 оны Micronesian Games наадмын аварга. 2018, 2019 оны Далайн орнуудын аварга, 2017 онд мөн тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байжээ.
Тунист болсон Африк, далайн орнуудын тэмцээнээс олимпын эрхээ авсан.
Аав нь Гуамын бөхийн холбооны тэргүүн байсан. Авга ах Мариано нь 1988 оны Сөүлийн олимпын жүдогийн төрөлд оролцож байсан. Эгч Миа-Лани нь бас чөлөөт бөхийн тамирчин. Спортын гэр бүлээс гаралтай. Дөрвөн настайгаасаа спортоор хичээллэсэн.
Сэтгэгдэл ( 1 )
Гуамыг бол ялах байлгуй дээ, арай ч дээ, цаашаа бол ч нэмэргуй л байх даа