Б.Хонгорзул Гвинейн бөхтэй дагах барилдаан хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 57, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр явагдлаа.

Манай бөх Б.Хонгорзул эхний тойрогт Францын Матильде Ривиерег 7:2 оноогоор ялсан. Дараагийн тойрогт 2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Азийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, 0:7 ялагдсан.

Кавай жингийнхээ финалд шалгарсан тул Б.Хонгорзул дагах барилдаан хийх эрхтэй боллоо. Дагах барилдаанд манай бөх эхний тойрогт Каваид ялагдсан Фатумата Камаратай (Гвиней) барилдах боллоо.

Фатумата Камара 25 настай. 2019 оны Африкийн наадмын 62 кг-ийн жинд хүрэл медальт. Африкийн АШТ-ий 4, 5, 6 дугаар байрны шагналт.  

Түүнийг ялбал АНУ-ын олимпын аварга Хелен Марулистай хүрэл медалийн төлөө барилдах болно.

1/8 финал

Рисако Каваи (Япон) - Фатумата Камара (Гвиней) - 8:2

Б.Хонгорзул (Монгол) - Матильда Ривьер (Франц). Б.Хонгорзул ялсан.

Татьяна Кит (Украин) - Сивар Бусетта (Тунис). Татьяна Кит цэвэр ялсан.

Хелен Марулис (АНУ) - Нинин Рон (Хятад) - 8:4

Ирина Курочкина (Беларусь) - Аншу Малик (Энэтхэг) - 8:2

Валерия Коблова (ОХУ) - Альма Валенсия Эското (Мексик).

Йовита Вржисень (Польш) - Эвелина Николова (Болгар) - 0:3

Анастасия Никита (Молдав) - Одунайо Адекуройе (Нигер). Анастасия Никита цэвэр ялсан.

1/4 финал

Рисако Каваи (Япон) – Б.Хонгорзул (Монгол) - 7:0

Татьяна Кит (Украин) - Хелен Марулис (АНУ) - 0:8

Валерия Коблова (ОХУ) - Ирина Курочкина (Беларусь) - 3:6

Эвелина Николова (Болгар) - Анастасия Никита (Молдав) - 6:3

Хагас шигшээ

Рисако Каваи (Япон) - Хелен Марулис (АНУ) - 2:1

Ирина Курочкина (Беларусь) - Эвелина Николова (Болгар) - 11:0

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Itgen(43.242.243.213) 2021 оны 08 сарын 05

Zorigtoil uzcjihdee amjilt hoorhon ohind

0  |  0
үнэн жинхэнэ(66.181.181.247) 2021 оны 08 сарын 05

Гвиней ч яахав, цаад Америкийг Хонголзул дийлнэ гэж мэдээж байхгүй, эхэ удаадаа медаль авахгүй нь одоо яая гэхэв

0  |  0
Зочин(64.119.20.154) 2021 оны 08 сарын 04

Гвинейтээгээ сайн барилдахгуй бол сенегал бэхээ гэдэг шиг гвиней хонгороо болно шуу ккк

0  |  0
Top