Токио 2020: 125 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Маргааш Токио олимпын наадмын чөлөөт бөхийн 125 кг-ийн жингийн барилдаан болно. Эрэгтэй 125 кг-д барилдах манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх, 25 настай Денис Храмянковтой учраа таарлаа. Шинжээчид Денисийг түрүүлэхгүй ч хүрэл медаль хүртэх боломжтой бөхчүүдийн тоонд оруулж байгаа. Ийм бөхчүүдийн тоонд беларус бөхөөс гадна ДАШТ-ий хоёр медальт Хятадын Живей Дэнг, Киргизийн якут легионер Айял Лазарев, Европын аваргын медальт Украины Александр Хоцяновский нар багтжээ.

Харин хамгийн түрүүлэх магадлалтай бөхчүүдэд Риогийн олимпын аварга Туркийн Таха Акгюль, дэлхийн 3 удаагийн аварга, Гүржийн  Гено Петриашвили нэрлэгдэж байгаа. Тэдний замд саад болох бөх нь АНУ-ын Гейбл Стивсон, U-23 дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заре, Казахстаны дагестан бөх  Юсуп Батырмурзаев нар байна.

М.Лхагвагэрэл, ОХУ-ын Сергей Козырев нар бол битүү морьд. Манай бөх Беларусын тамирчныг ялахад Казахстаны дагестан бөх  Юсуп Батырмурзаевтай таарах магадлал өндөр. Түүний талыг Таха Акгюль тэргүүлж байгаа.

Хүнд жингийн сүүлийн 8 жилийн олимп, ДАШТ-ий медальтнууд

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгюль (Турк); 3. Живей Дэнг (Хятад); 3. Александр Хоцяновский (Украин); 5. Эгзон Шаала (Косово); 6. Ядоллах Мохеби (Иран); 7. Жамалудин Магомедов (Азербайжан); 8. Александр Романов (Румын); 9. Алан Хугаев (ОХУ); 10. Ник Матюхин (Герман)

ДАШТ-2018. Будапешт. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Живей Дэнг (Хятад); 3. Парвиз Хади (Иран); 3. Николас Гваздовски (АНУ); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Сумит (Энэтхэг); 7. Таха Акгуль (Турк); 8. Катриэль Муриэль (Аргентин); 9. Даниель Лигети (Унгар); 10. Ермухамбет Инкар (Казахстан).

ДАШТ-2017. Париж. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгуль (Турк); 3. Николас Гваздовски (АНУ); 3. Леван Берианидзе (Армен); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Н.Золбоо (Монгол); 7. Кори Жарвис (Канад); 8. Айал Лазарев (Кыргызстан); 9. Ядоллах Мохеби (Иран); 10. Таики Ямамото (Япон)

Олимпын наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Ибрагим Саидов (Беларусь); 3. Гено Петриашвили (Гүрж); 5. Леван Берианидзе (Армен); 5. Тервел Длагнев (АНУ); 7. Даниель Лигети (Унгар); 8. Жарвис Кори (Канад); 9. Камал Абдельмоталеб (Египет); 10. Ален Засеев (Украин).

ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Таха Акгуль (Турк); 2. Жамалудин Магомедов (Азербайжан); 3. Гено Петриашвили (Гүрж); 3. Билял Махов (ОХУ); 5. Ж.Чулуунбат (Монгол); 5. Леван Берианидзе (Армен); 7. Даулет Шабанбай (Казахстан); 8. Нобуеши Аракида (Япон); 9. Парвиз Хади (Иран); 10. Айал Лазарев (Киргиз).

ДАШТ-2014. Ташкент. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Хажимурат Гацалов (ОХУ); 3. Тервел Длагнев (АНУ); 5. Александр Хоцяновский (Украин); 5. Алексей Шемаров (Беларусь); 7. Ж.Чулуунбат (Монгол); 8. Аслан Дзебисов (Азербайжан); 9. Ник Матухин (Герман); 10. Живей Денг (Хятад).

ДАШТ-2013. Будапешт. 1. Хажимурат Гацалов (ОХУ); 2. Ален Засеев (Украин); 3. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгуль (Турк); 5. Живей Дэнг (Хятад); 5. Тервел Длагнев (АНУ); 6. Рарес Чинтоан  (Румын); 8. Жамалудин Магомедов (Азербайжан); 9. Даниэль Лигети (Унгар); 10. Комел  Гасеми (Иран).

Олимпын наадам-2012. Лондон. 1. Билял Махов (ОХУ), Комел Гасеми (Иран); 3. Тервел Длагнев (АНУ); 3. Даулет Шабанбай (Казахстан); 6. Ж.Чулуунбат  (Монгол); 7. Алексей Шемаров (Беларусь); 8. Таха Акгуль (Турк); 9. Рарес Чинтоан (Румын); 10. Абдельрауф Эль-Десауки (Египет)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.20.133) 2021 оны 08 сарын 05

Chuluunbat olimp, delhiin avarga-d medaliin tuluu 2 udaa barildsan baina. az tohiosongui dee.

0  |  0
zochin(64.119.20.133) 2021 оны 08 сарын 05

chuluunbat mundag baijee.

0  |  0
Зочин(202.126.89.129) 2021 оны 08 сарын 04

Манай сумын наадмын зиндааны бөх л лав түрүүлэхгүй нь ойлгомжтой

0  |  0
. (176.55.118.53) 2021 оны 08 сарын 04

Taha Akgül vneheer mundag yum bilee. Manai ene jingees gants ch gesen iim mundag boh garch irehgvi yum bh daa

0  |  0
Top