Токио 2020: 74 кгийн жинд хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Маргааш Токио олимпын наадмын 74 кг-ийн жингийн барилдаан болно. Өнөөдөр тус жингийн сугалаа боллоо.

Жин өөрчлөн орж ирсэн АНУ-ын Кайл Дейк хэсэг толгойлогчдын хэн нэгнийг сандаргах нь гарцаагүй байсан. Сугалаагаар Дейк Азийн хошой аварга Ираны Мустафа Хосейканитай таарсан бөгөөд Италийн Чамизотой хагас шигшээд таарах магадлалтай байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч Чамизо Гүржийн Автандила Кнечадзетэй эхлээд барилдана.

ОХУ-ын Сидаков нөгөө талд байгаа тул дээрх хоёр бахтэй финалд л гар зөрүүлэх боломжтой. Түүний талд Пуэрторикогийн Франклин Гомес Матош, Азийн хошой аварга Данияр Кайсанов (Казахстан) бий.

Энэ жинд медаль авах магадлалтай бөхчүүдэд Сидаков, Кайл Дейк , Франк Чамизо болон Гүржийн Автандил Кенчадзе, узбек Бекзод Абдурахмонов, Ираны Мостафа Хоссейнхани, дагестан залуус Магомедхабиб Кадимагомедов (Беларусь) нар нэрлэгдсэн.

Мөн Азийн аварга казах бөх Данияр Кайсанов, Японы Кейсүке Отогүро, Кубын  Хендри Гарсон нар ч сэнсаац барьж мэдэх юм.

Сүүлийн 8 жилийн 74 кг-ийн олимп, ДАШТ-ий медальтнууд

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Заурбек Сидаков (ОХУ); 2. Франк Чамизо (Итали); 3. Жордан Барроуз (АНУ); 3. Зелимхан Хажиев (Франц); 5. Мао Окуи (Япон); 5. Данияр Кайсанов (Казахстан); 7 .Камил Рыбицки (Польш); 8. Хажимурад Гажиев (Азербайжан); 9. Мурад Курамагомедов (Унгар); 10. Сенг Чул Ли (БНСУ)

ДАШТ-2018. Будапешт. 1. Заурбек Сидаков (ОХУ); 2. Автандил Кенчадзе (Гүрж); 3. Жордан Барроуз (АНУ); 3. Бекзод Абдурахмонов (Узбекистан); 5. Сонер Демирташ (Турк); 5. Франк Чамизо (Итали); 7. Болат Сакаев (Казахстан); 8. Абубакр Абакаров (Азербайжан); 9. Анджей Сокальски (Польш); 10. Азамат Нуриков (Беларусь).

ДАШТ-2017. Парис. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Хетаг Цаболов (ОХУ); Али Шабанов (Беларусь); 3. Сонер Демирташ (Турк); 5. Жабраил Гасанов (Азербайжан); 5. Бекзод Абдурахмонов (Узбекистан); 7. Ливан Лопез Азкуй (Куба); 8. Сосуке Такатани (Япон); 9. Зелимхан Хажиев (Франц); 10. Ханох Рахамим (Израиль)

Олимпын наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Хасан Яздани (Иран); 2. Аниуар Гедуев (ОХУ); 3. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Сонер Демирташ (Турк); 5. Бекзод Абдурахмонов (Узбекистан); 5. Галымжан Уссербаев (Казахстан); 7. Сошуке Такатани (Япон); 8. Зелимхан Хажиев (Франц); 9. Жордан Барроуз (АНУ); 10. Ливан Лопез (Куба).

ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Жордан Барроуз (АНУ); 2. П.Өнөрбат (Монгол); 3. Нарсингх Ядав (Энэтхэг); 3. Аниуар Гедуев (ОХУ); 5. Зелимхан Хажиев (Франц); 5. Алиреза Гасеми (Иран); 7. Ливан Лопез (Куба); 8. Михал Нэги (Унгар); 9. Жумбер Квелашвили (Гүрж); 10. Рашид Курбанов (Узбекистан).

ДАШТ-2014. Ташкент. 1. Денис Царгуш (ОХУ); 2. Сошуке Такатани (Япон); 3. Жордан Барроуз (АНУ); 3. Ливан Лопез (Куба); 5. Рустам Дудаев (Украин); 5. Жумбер Квелашвили (Гүрж); 7. Рашид Курбанов (Узбекистан); 8. Ашраф Алиев (Азербайжан); 9. Кристиан Брзозовски (Польш); 10. Заур Эфендиев (Серби).

ДАШТ-2013. Будапешт. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Эззатоллах Aкбари (Иран); 3. Али Шабанов (Беларусь); 3. Рашид Курбанов (Узбекистан); 5. Нарасингх Ядав (Энэтхэг);  5. Якоб Макарашвили  (Гүрж); 7. Сошуке Такатани (Япон); 8. Жабраил Гасанов (Азербайжан); 9. Григор Григорян (Армен); 10. Юниерис Бланко Мора (Куба).

Олимпын наадам-2012. Лондон. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Садех Гударзи (Иран);  3. Габор Хатош (Унгар); 3. Денис Царгуш (ОХУ); 5. Мэтт Жентри (Канад); 7. Давид Хуцишвили (Гүрж); 8. Аугусто Мидана (Гвинея-Бисау); 9. Ашраф Алиев (Азербайжан); 10. Абдулхаким Шапиев (Казахстан).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.154) 2021 оны 08 сарын 04

Энэ сэтгуулч яасан их завтай луд вэ, яасан их юм бичдэг юм бэ, энэ нь тэгээд хэнд ч хэрэгтэй юм бэ

0  |  0
Top