Токио 2020: Яздани, Тейлор ба Угуев, Кумар

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өчигдөр Токио олимпын эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан 57, 86 кг-ийн жингийн барилдаанаар эхэлсэн. Өнөөдөр тус жингийн аваргууд тодрох юм.

57 кг-д түрүүлэх гол бөх гэгдэж байсан ОХУ-ын Завур Угуев гурав барилдахдаа бүгдэд нь оноогоор ялагдаж яваад нөхлөө. Эхний тойрогт АНУ-ын Гилманд барилдаан дуусахад 20 секунд дутуу байхад 3:4 ялагдаж байгаад 5:4 ялсан. Узбекистаны Абдулаевт зургаан секундын өмнө 4:6 ялагдаж байгаад бас ялсан билээ. Түүнтэй финалд Энэтхэгийн Рави Кумар гарч ирсэн.

57 кг

1/2 финал

Нурислам Санаев (Казахстан) - Рави Кумар (Энэтхэг) – Рави цэвэр ялсан.

Реза Атри (Иран) - Завур Угуев (ОХУ) - 3:8

1/4 финал

Юки Такахаши (Япон) - Нурислам Санаев (Казахстан) - 4:4 (+:- )

Георги Вангелов (Болгар) - Рави Кумар (Энэтхэг) - 4:14

Реза Атри (Иран) -  Э.Бэхбаяр (Монгол) - 4:1

Гуломжон Абдуллаев (Узбекистан) - Завур Угуев (ОХУ) - 6:6 ( -:+)

1/8 финал

Стеван Мичич (Серби) - Юки Такахаши (Япон) - 0:7

Нурислам Санаев (Казахстан) - Диамантино Фафе (Гвинея-Бисау) - 7:0

Абдельхак Хербачи (Алжир) - Георги Вангелов (Болгар) - 0:11

Оскар Тигрерос Урбано (Колумби) - Рави Кумар (Энэтхэг) - 2:13

Сулейман Атли (Турк) - Реза Атри (Иран) -  2:3

Арсен Арутюнян (Армен) – Э.Бэхбаяр (Монгол) - 1:6

Мингху Лу (Хятад) - Гуломжон Абдуллаев (Узбекистан) - 2:10

Томас Гилман (АНУ) - Завур Угуев (ОХУ) - 4:5

86 кг-д Ираны аврага Хасан Яздани фналд шалгарах нь ойлгомжтой байлаа. Түүнтэй өрсөлдөх АНУ-ын Шидтэн хочит Тейлор эхний гурван барилдаанаа бүгдийг нь цагаас өмнө 33:1 оноогоор дуусгасан. Өнөөдөр тэд гурав дахь удаагаа гар зөрүүлнэ. Эхний хоёрт америк бөх ялж байжээ.

86 кг

1/2 финал

Хасан Яздани (Иран) - Артур Найфонов (ОХУ) - 7:1

Дэвид Тейлор (АНУ) - Дипак Пуния (Энэтхэг) - 10:0

1/4 финал

Хасан Яздани (Иран) - Стефан Рейчмут (Швейцар) - 12:1

Осман Гочен (Турк) - Артур Найфонов (ОХУ) - 1:12

Майлз Амин (Сан-Марино) - Дэвид Тейлор (АНУ) - 2:12

Зу Шен Ли (Хятад) - Дипак Пуния (Энэтхэг) - 3:6

1/8 финал

Хасан Яздани (Иран) - Жавраил Шапиев (Узбекистан) - 11:2

Стефан Рейчмут (Швейцар) - Фатех Бенферджалах (Алжир) - 6:2

Осман Гочен (Турк) - Сошуке Такатани (Япон) - 2:2 (+:- )

Борис Макоев (Словак) - Артур Найфонов (ОХУ) - 0:6

Майлз Амин (Сан-Марино) - Карлос Изкуэрдо Мендес (Колумби) - 12:2

Дэвид Тейлор (АНУ) - Али Шабанов (Беларусь) - 11:0

Зу Шен Ли (Хятад) - Пул Амбросио Грейфо (Перу) - 11:0

Экерекем Агиомор (Нигери) - Дипак Пуния (Энэтхэг) - 1:12

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top