Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг-ын жингийн дагах барилдаан явагдлаа.
Манай бөх Б.Хонгорзул эхний тойрогт Францын Матильде Ривиерег 7:2 оноогоор ялсан. Дараагийн тойрогт 2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Азийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, 0:7 ялагдсан.
Кавай жингийнхээ финалд шалгарсан тул Б.Хонгорзул дагах барилдаан хийх эрхтэй боллоо. Дагах барилдаанд манай бөх эхний тойрогт Каваид ялагдсан Фатумата Камаратай (Гвиней) барилдлаа.
Африк бөхтэй барилдахад ямар ч асуудал гарсангүй. Барилдаан эхлээд дэвжээний захад шидэж, 4 оноо авсан бөх, дараа нь хөлд орж ард нь гарч 2 оноо, эргүүлсээр 10:0 оноогоор цэвэр яллаа.
Орой 20,50 цагт тэр АНУ-ын олимпын аварга Хелен Марулистай хүрэл медалийн төлөө барилдах болно.
Гэрэл зургийг Э.Харцага
Сэтгэгдэл ( 3 )
За яахав ээ, сүүлийн Олимп Дэлхийн аврага алдарт Америкийн аваргыг Хонгорзул одоогоор яагаад ч дийлэхгүйг бүгд мэдэж байгаа. Гэхдээ хэрвээ сугалаа байж болохоор хамгийн муу таараагүй байсан бол Хонгорзул бусдыг нь ялаад хүрэл медаль авах л байсан шүү гэдэгийг бүгд харсан, үзсэн
Баянхонгорынх юм чинь медаль авна даа
ih ireedui ohin gj harj bgaa