Б.Болортуяа Гуамын бөхийг ялж, Эквадорын бөхтэй барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаантай.

Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акинотой таарсан.Ркаела Акино 22 настай. 2018 оны Micronesian Games наадмын аварга. 2018, 2019 оны Далайн орнуудын аварга, 2017 онд мөн тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байжээ.

Барилдаан удсангүй. Минут өнгөрөөгүй байхад манай бөх цэвэр яллаа. 

Дараа нь Эквадорын Вальверде Мелендрестэй барилдана. 2020 оны Панамерикийн аварга. Панамерикийн АШТ-ий 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай. 2018 оны Өмнөд Америкийн аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top