Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эрэгтэй 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх, 25 настай Денис Храмянковтой учраа таарсан.
Хэн хэнийхээ хөлд орж, ард гарч, оноо түүцгээсээр манай бөх 8:4 яллаа.
Дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдана. Геннадий Гудинович Казахстанд төрсөн. Украин аавтай, герман ээжтэй. 27 настай.
Герман бөх Токиогийн олимпод түрүүлэх магадлалтай бөхчүүдийн дунд бичигдэж байсан Казахстаны дагестан бөх Юсуп Батырмурзаевыг эхний тойрогт цэвэр ялсан.
Сэтгэгдэл ( 0 )