Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан.
Дараа нь Эквадорын Вальверде Мелендрестэй барилдлаа. 2020 оны Панамерикийн аварга. Панамерикийн АШТ-ий 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай. 2018 оны Өмнөд Америкийн аварга бөх.
Б.Болортуяа Эквадорын бөхийг мөн 15:5 оноогоор цэвэр яллаа.
Хагас шигшээд тэр Японы Маю Мүкаидатай барилдана. Мүкаида энэ тэмцээнд эхлээд Камеруны бөхийг 10:0, дараа нь Польшийн Роксана Засинаг 12:2 оноогоор цэвэр ялсан. Маю бол дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай бөх.
Сэтгэгдэл ( 2 )
Mash taivan uuruuhuu setehgyigeer barildah heregtei.Ene ildev heel hahauuliin dasgalchuulagchid ogt heregeyi shyy.
Японыг ялах хэмжээний сэтгэл зүйн бэлтгэл бол арай л байхгүй байхаа тэгээд ч нутгийн бөхийн талд шүүлт явах биз ээ, гэхдээ л хүрэл медаль бол харагдаад л байна даа, гол нь зоригтой, дайчин үзэх хэрэгтэй, хойшоо суусан, хамгаалсан тактик энэ тэр гээд толгой эргүүлээд байгаа дасгалжуулагч нэртэй нөхдүүд энэ тэрийг бол шууд нулимаад, өөрийнхөөрөө зоригтой үз