М.Лхагвагэрэл хагас шигшээд АНУ-ын бөхтэй барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Эрэгтэй 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх, 25 настай Денис Храмянковтой учраа таарч, 8:4 ялсан.

Дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, барилдаан дуусахад 20 секунд дутуу байхад 4:5 ялагдаж яваад 2 оноо авч, 6:5 яллаа.

Хагас шигшээд тэр АНУ-ын Стевесонтой барилдана. Америк бөх өмнөх тойрогт Туркийн алдарт Таха Акгюлийг буулгаж авсан юм. 

2021 оны Панамерикийн аварга. 2017 оны Залуучуудын дэлхийн аварга. Насанд хүрэгчдээс бусад ангиллын дэлхийн аваргад бүгдэд нь түрүүлсэн.  2019 оны ДАШТ-д оролцох АНу-ын шигшээ багийн сонгон шалгаруултад тэр финалд Ник Гваздовскийд ялагдаж байлаа. Харин энэ олимпын сонгон шалгаруултад хариугаа авч чадсан. Тэр сорилд 4 барилдахдаа 42:4 онооны харьцаатай ялалт байгуулжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.159) 2021 оны 08 сарын 08

Индонезийн жишгээр энэ нөхөрт ялалтынх нь тоогоор үхэр өг, бөхөд бол яг үхэр тохирох шагнал, алт авбал 10 үхэр өгсөн ч болно ш дээ (Индонез бол аваргадаа 5-г л өгсөн байгаа)

1  |  0
zochin(66.181.187.199) 2021 оны 08 сарын 05

yalnaa yalna amerikiig

0  |  0
Зочин(64.119.20.154) 2021 оны 08 сарын 05

Чөлөөтийнхөн өнөөдөр зүгээр л азтай байна, хаа хүртэл гүйхийг нь харж байя даа, тэрнээс муу улс нэг л өдөр өргөс авчихсан юм шиг гэнэт сайжираад, чөлөөтийн холбооны ажилладаггүй систем гэнэт ажиллаад эхэлнэ гэж байхгүй л дээ

1  |  0
Сүрэн(202.21.104.2) 2021 оны 08 сарын 05

Нутгийн дүү ялнаа\n

0  |  0
Top