СУГАЛАА: Т.Тулга Японы Отогүротой барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өнөөдөр Токио олимпын эрэгтэй 65, 97 жингийн бөхчүүдийн сугалаа явагдлаа. Манай улсаас 65 кг-д Т.Тулга барилдана.

Т.Тулга эхний барилдаанд Японы Такүто Отогүротой таарсан. 22 настай энэ залуу 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 онд дараалан Азийн аварга болоод байгаа. Түүнийг ялахад 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Унгарын орос бөх Исмаил Мусукаевтай таарах магадлал өндөр. Т.Тулгын талд дэлхийн аварга ОХУ-ын Гажимурад Рашидов байгаа. Рашидов эхний тойрогт 2020 оны Дэлхийн Цомын эзэн Армений Вазген Теванянтай таарсан.

Харин нөгөө талд Риогийн олимпын медальт, дэлхийн 3 удаагийн аварга Азербайжаны  Хажи Алиев, Энэтхэгийн Бажранг Пуния нар хагас шигшээд шалгарах боломж өндөр байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрлээ м (192.82.80.175)  2025 оны 03 сарын 13

Манай суглаа дан ёопонтой таараад бхын тэгээддагах болох ялж чадвал хүрэл

1  |  0
Цэдэвсүрэн (66.181.161.118)  2025 оны 03 сарын 13

Аваргыг ялж аварга болно Амжилт хүсьe

1  |  0
эгэл (103.57.94.172)  2025 оны 03 сарын 13

Аваргуудыг давж байж л аварга болдог. Тулга дайчин барилдаарай, Бэхээ шиг эхний үед хүлээгээд зогсож л болохгүй. Аварга болоорой

1  |  0
Зочин (64.119.20.154)  2025 оны 03 сарын 13

Сугалаанд бурууг тохох хэрэггуй байх аа, угаасаа багаараа бэлтгэлжилт маш муу, дасгалжуулагчид болон холбоо ямар ч ажиллагаагуй байгаа тодорхой байна ш дээ, дээрээ суудлаа олохгуй бол доороо . . . гэчээр л байх шиг

2  |  0
Зангар (202.179.26.73)  2025 оны 03 сарын 13

Суналаанд найдаж олимпод оролцдоггүй юм, өрсөлдөгчөө хэн ч байсан ялна гэж барилдах ёстой. Хэцүү сугалаа ч гэх шиг муусайн мухар сүсэгтнүүд.

2  |  0
X (90.165.244.54)  2025 оны 03 сарын 13

Xezuu sugalaa bn daa

1  |  0
pr (192.82.82.55)  2025 оны 03 сарын 13

tulgaiin zuragiig bas oruulaachee

2  |  0
Top