Маю Мүкаида: Монгол бөх бол хялбар өрсөлдөгч биш

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өнөөдөр Токио олимпын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг-ийн барилдаанууд явагдаж, хагас шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.

Хагас шигшээ

Ванесса Колодинская (Беларусь) - Пан Ксянью (Хятад)

Б.Болортуяа (Монгол) - Маю Мукаида (Япон)

Барилдаан орой 18.15 цагаас эхлэнэ.

Манай бөхтэй таарсан дэлхийн хошой аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Японы бөх Маю Мүкаида сэтгүүлчдэд “Эхний барилдаандаа бие хөдлөж өгөхгүй байсан ч хоёр дахь барилдаанаас зүгээр болсон. Одоогийн байдлаар би хүч чадлаа 100 хувь гаргаагүй байна. Олон сарын турш гадаад бөхчүүдэд бярдуулахгүй, хүч чадлаар ялагдахгүй гэж бэлтгэл хийж ирсэн болохоор энэ тал дээр сэтгэл зовохгүй байна. Өөртөө ч итгэлтэй байна. Маш олон хүний дэмжлэгээр энд ирсэн болохоор ялахын төлөө бүхнээ зориулна.

Хагас шигшээд таарсан өрсөлдөгч амар өрсөлдөгч биш. Тийм хялбар ялчихгүй. Анхааралтай, сайн харж барилдана. Үлдсэн хоёр барилдаандаа ялах болно” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top