Өнөөдөр Токио олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-ийн жингийн сугалаа явагдлаа. Энэ жинд манай улсаас барилдах Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакитай барилдахаар таарчээ.
Юүи Сүсаки – 22 настай. Васэда их сургуулийн бөх. 2017, 2018 оны дэлхийн аварга. 2018, 2019 оны идэрчүүдийн дэлхийн аварга. 2017 оны Азийн аварга бөх. Токиогийн олимпын наадмын Нээлтийн ёслолд сагсан бөмбөгч Хачимүрагийн хамт тугчаар ажилласан.
Түүнийг ялахад Эквадорын Lucia Yamileth YEPEZ GUZMAN, Казахстаны Валентина Исламова хоёрын ялсантай барилдана.
Манай бөхийн талд Европын 3 удаагийн аварга Стальвира Оршуш, олимпын 3 медальтай Стадник байгаа бол нөгөө хэсэгт 2016 оны олимпын хүрэл медальт Хятадын Сун Янан, 2020 оны Европын аварга Болгарын Миглен Селишка, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт румын бөх Эмилио Вук оржээ.
Сэтгэгдэл ( 4 )
Dandaa japan bohtei suglaa taarahiin negent taarsan bol bvh hvchee daichlaad zorigtoihon shiidemgii vz
Сайхан сугалаа . Өөрөө л зоригтой байвал хүрлийн төлөө барилдах ховор боломж Дагах дээрээ л зоригтой барилдаарай, цолтой нь барилддаггүй биетэй барилддаг Амжилт
Сугалаа гэж үнэн азгүй таарах юмаа.Тэр япон нь final д гараасай л гэж залбирахаас
Ойлгомжтой, японыг дийлэхгуй ээ, азгуй сугалаа