М.Лхагвагэрэл ялагдаж, хүрлийн төлөө барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Эрэгтэй 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх Денис Храмянковтой учраа таарч, 8:4 ялсан.

Дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, 6:5 яллаа.

Ингээд хагас шигшээд тэр АНУ-ын Гейбл Стивесонтой барилдлаа. АНУ-ын шинэ од өмнөх тойрогт Туркийн алдарт Таха Акгюлийг буулгаж авсан юм. 2021 оны Панамерикийн аварга. насанд хүрэгчдээс бусад ангиллын дэлхийн аваргад бүгдэд нь түрүүлсэн бөх.

Эхний үед Америк бөх ард нь гарч 2 оноо авлаа. Хоёрдугаар үед торгуулийн 30 секундэд хөл авсан ч оноо болгож чадалгүй 1 оноо алдлаа. 0:5 ялагдав.

Манай бөх хүрлийн төлөө Киргизийн Лазарев, Туркийн Таха Акгюль хоёрын ялсантай барилдана.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.97) 2021 оны 08 сарын 05

амжилт.

0  |  0
Хараалч Солонго (66.181.161.127) 2021 оны 08 сарын 05

Мулт угаасаа

0  |  1
Top