Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан.
Дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр яллаа.
Хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидатай барилдлаа.
Хурд хүчтэй, хашир япон бөхөд эхний үед 0:2 ялагдсан. Хоёрдугаар үед нэмж 4 оноо алдаад 3:6 ялагдлаа.
Манай бөх Польшийн Роксана Засина, Жозеф Эссомбе Тиако (Камерун) хоёрын ялсантай Хүрэл медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 5 )
Ene ohin medali avchih geed bh shig sanagdaad bgm daa
Барилдааныг нь хараад баймаар ерөнхийдөө туршлага л жаахан дутуу байснаас бусдаар бол дажгүй, ирээдүйтэй санагдсан шүү, цаашид улам хичээгээрэй, амжилт
Япон бохоос аль талаараа дутуу юм алга, нэг л Тийм юуч гэмээр юм дээ, аварга бох гэдгээр сурэнд нь сэтгэл зуй дутуу байв уу
Японы бөхөөс арай бяр илүү байлаа Шүүгч анхаарлагагүй хариуцлагүй нөгөө бөхөд боломж олгож гай болох шиг санагдлаа Барилдааныг эхлүүлэх тухай мэдлэг тэр шүүгчид алга байна
Харин тэглээ, уг нь сумын начны бодвол арай идэвхтэй, барилдаанч юм даанч япон нь яалт ч үгүй сайн юм аа, гэхдээ хүрлийн бол авнаа