Өнөөдөр Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдлаа.
Энэ жинд барилдсан манай бөх Б.Хонгорзул эхний тойрогт Францын Матильде Ривиерег 7:2 оноогоор ялсан. Дараагийн тойрогт 2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Азийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, 0:7 ялагдсан.
Кавай жингийнхээ финалд шалгарсан тул Б.Хонгорзул дагах барилдаан хийх эрхтэй болж, Гвинейн Фатумата Камараг 10:0 оноогоор цэвэр ялсан.
Ийнхүү олимпын хүрэл медалийн төлөө АНУ-ын олимпын аварга Хелен Марулистай барилдах боллоо. Марулис Хятад, Украины бөхчүүдийг ялсан ч Японы Каваид ялагдсан юм.
Хашир аваргын хөлд дутуу суугаад 2 оноо алдсан. Хелен маш болгоомжтой барилдаж байна. 4:0 эхний үе америк бөх илүү. Манай бөх эхний үе дуусах мөчид хөл авч чадсан ч оноо болгож чадсангүй. Хоёрдугаар үед ч Хелен Марулис оноо нямбай цуглуулсаар оноогоор цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 4 )