Өнөөдөр Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдлаа.
Энэ жинд барилдсан манай бөх Б.Хонгорзул эхний тойрогт Францын Матильде Ривиерег 7:2 оноогоор ялсан. Дараагийн тойрогт 2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Азийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, 0:7 ялагдсан. Дагах барилдаанд Гвинейн Фатумата Камараг 10:0 оноогоор цэвэр ялсан.
Харин олимпын хүрэл медалийн төлөө АНУ-ын олимпын аварга Хелен Марулистай барилдаж, оноогоор цэвэр ялагдсан юм.
Барилдааны дараа Б.Хонгорзул “Би анх удаа олимпын наадамд оролцлоо. Өөртөө олдсон боломжоо ашиглаж чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Гэхдээ хөшигний ард юу болдгийг хүн болгон мэддэггүй. Багшийнхаа хүлээлгэсэн итгэлд хүртэл барилдаж чадсангүй. Би Марулисын барилдааныг нь үзээд урагш явж барилдья, өөрийнхөө чаддаг бүхнийг гаргаж барилдахаар шийдсэн байсан. Даанч чадсангүй” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 15 )
Юун олдсон боломж гэж өөртөө өшөө олон боломж гаргаарай амжилт хүсье
Oo mash sain barildsan taalamztai shuu nas zaluu uzeed bn shuu
Сэтгэл зүйгээ бэлд. Дэвжээн дээр гарахаараа л хөдөлж чадахаа байчих юм. Сэтгэлийн саадыг давах гэдэг том асуудал. Биеийн бөх дээрээ сэтгэлийн бөхөө нэмбэл!!! Ялсан ч ялагдсан ч сайхан чөлөөтэй үзээд л буух хэрэгтэй!
99 % idweh zvtgel gedegdee .tsol gunshintai bish bie setgeltei n tulj barildana gedeg vnen . Jahan zorig bas turshilga dutlaa gej harlaa.Sain mundag bsan shvv. IDWEHTEI SAIN BUH !?. IREEDVI AMJILT.
Chadahgui bj, odoo bitgii olon ym yri, 20 nastai Olimpiin avarga bolson hvn zunduu.
Zugeerdee mundag bailaa chi amjilt
Марулис олон нас эгч хашир хандгай байна лээ Марулисын ямар шагнал цол гуншинтай барилдах биш биe оюун ухаантай нь барилдана Марулистай барилдахдаа зориг нь дутаад бас их бэргэж бна нэгэнт хожигдох нь тодорхой бга хойно шийдсэн мэх хийж зоригтой барилдсан бол хожигдохгүй бсан
залуу нас, ирээдуй хулээж байгаа
Энэ охины дэлхии олимпод монголчуудынха сэтгэлииг жаргаах тх зам эхэллээдээ олонч жил бидниигээ баярлуулнадаа
Маш хатуу бэлтгэл сайн хийх л дутаж байна даа
Дажгүй шүү, том тэмцээний туршлага аргагүй дутаж байна. 24 оны олимпиос өмнө дэлхийн аваргаас медаль аваарай Амжилт .
Сайн үзсэн. Дажгүй.
Тамирчид энд буруугуй л дээ, дасгалжуулагч нэртэй хоолны савнууд, ямар ч ажиллагаагуй холбоо л буруутай, холбооны удирдлага, дасгалжуулагчдын багийг хуйгаар нь солихгуй бол байдал дээрдэхгуй шуу
Minii duu sain baisan.Chinii ue ehelj bna.2024 oni olimpiin avarga bolnoo.
Zugeerdee 2024 on chiniiih baih bolno