М.Лхагвагэрэл хүрлийн төлөө Туркийн Акгюүльтэй барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Эрэгтэй 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх Денис Храмянковтой учраа таарч, 8:4 ялсан.

Дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, 6:5 яллаа.

Хагас шигшээд АНУ-ын Гейбл Стивесонд 0:5 ялагдав.

Манай бөх хүрлийн төлөө Туркийн Таха Акгюльтэй барилдах боллоо. Таха бол олимпын болон дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга. ДАШТ-ий хос мөнгө, нэг хүрэл медальтай бөх.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(139.5.216.97) 2021 оны 08 сарын 06

Том аваргатай сайн барилдаарай тулж зогсож л нүдний булай болов Ялж ялагддаг барилдаан . Олимпид Монгол улсын шигшээ баг оролцож байгаа юм уу эсвэл чөлөөт бөхийн холбоо гэж төрийн бус байгууллагын шигшээ баг оролцож байгаа юу гэдгээ зааглах цаг болж.Шигшээгийн дасгалжуулагч нарын ажлын үр дүнг хар даа

1  |  0
Зочин(202.126.90.49) 2021 оны 08 сарын 06

Харьж байгаа бөхийг ялах хэрэгтэй

0  |  0
Иргэн(172.58.145.220) 2021 оны 08 сарын 06

Санжаадамба энэ жинд явахгүй яасан юм бол.. сайн шт.. Санжаадамба.. чадал лут

0  |  3
Top