Өнөөдөр Токиогийн олимпын эрэгтэй 65, 97 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаантай. Манай улсаас 65 кг-д Т.Тулга барилдана.
Т.Тулга эхний барилдаанд Японы Такүто Отогүротой таарсан.
Манай бөх эхлээд ардаа алдаж, 2 оноо алдсан. Гэхдээ дутах юмгүй барилдаж, эхний үеийг дуусгасан. Хоёрдугаар үед дараалан хөлдөө алдаж, оноо 0:6 болсон. Т.Тулга 3 оно авч чадсан ч 3:6 ялагдлаа.
Япон бөх финалд шалгарвал дагах барилдаан хийнэ.
Сэтгэгдэл ( 4 )