Б.Болортуяагийн өрсөлдөгч Жозеф Эссомбе гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэй 53 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаантай.

Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан. Дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр яллаа.  Хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 ялагдсан.

Хүрэл медалийн төлөө Жозеф Эссомбе Тиакотой (Камерун) барилдах боллоо. Тиако Токио олимпын эхний тойрогт Японы Маюү Мүкаидад цэвэр ялагдсан. Дагах барилдаанд Польшийн Засина Роксанаг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
 

Жозеф Эссомбе Тиако

33 настай ахмад тамирчин. 159 см өндөр.

Африкийн АШТ-ий долоон медальтай. 2020 оны аварга, 2012, 2013 онд мөнгө, 2014, 2015, 2016 онуудад тивийн аваргын хүрэл медаль хүртэж байжээ.

2015 оны Бүх Африкийн наадмын 5-р байрны шагналт.

2016 оны Риогийн олимпын наадамд оролцож, эхний тойрогт Венесуэлийн Бетзабет Аргуэллод ялагдаж байжээ.

2018 оны ДАШТ-д 59 кг-ийн жинд наймдугаар байрт шалгарсан амжилттай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.114) 2021 оны 08 сарын 06

Sugalaa dajgui taarsan bna,dan afrik bohchuudtei,tom shans bna daa

0  |  0
Top