М.Лхагвагэрэл хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Эрэгтэй 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх Денис Храмянковтой учраа таарч, 8:4 ялсан.

Дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, 6:5 яллаа.

Хагас шигшээд АНУ-ын Гейбл Стивесонд 0:5 ялагдав.

Манай бөх хүрлийн төлөө Туркийн Таха Акгюльтэй барилдах боллоо. Таха бол олимпын болон дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга. ДАШТ-ий хос мөнгө, нэг хүрэл медальтай бөх. Тэрээр эхний  тойрогт Амарвир Дхесиг (Канад) 5:0 ялсан. Дараа нь АНУ-ын Гейбл Стивесонд 0:8 ялагдсан юм. Улмаар дагах барилдаан хийж, Айаал Лазарев (Кыргызстан)-ыг 4:0 ялан, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ.

Торгуулийн 30 секундээр оноо авч чадаагүй тул нэг оноо алдлаа. Ардаа алдаад дахин 2 оноо. Эхний үе 0:3.

Хөлдөө алдаад 2 оноо. Таха аваргад юу ч хийж чадсангүй. 0:5 ялагдлаа.

Токиогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл тавдугаар байрт оров. Хүнд жинд маш том амжилт. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 06

Ямар ч хөдөлгөөн, мэх, идэвхи гаргадаггүй усан гүзээ байлаа.

0  |  0
Зочин(64.119.20.154) 2021 оны 08 сарын 06

Тулж зогсохоос еер ид шидгуй, ганц ч мэхгуй ийм юмнуудыг яах гэж, юунд найдаж олимпод явуулдагийг яагаад ч ойлгохгуй юм оо, онц муу байлаа

1  |  0
Top