Манай хоёр бөх дагах барилдаанд орно

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй 50, эрэгтэй 65, 97 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Манай Т.Тулга эхний тойрогт Японы Отогүрод, эмэгтэй 50 кг-д Ц.Намуунцэцэг Японы Юүи Сүсакид ялагдсан билээ. Тэгвэл япон бөхчүүд жиндээ финалд шалгарсан тул манай хоёр бөх дагах барилдаанд орох эрхтэй боллоо. 

Т.Тулга маргааш Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулна.

Ц.Намуунцэцэг Эквадорын Л.Иепстэй барилдаж, ялбал Азербайжаны М.Стадниктай хүрэл медалийн төлөө барилдана. 

Аваргын төлөө барилдах бөхчүүд
 

65 кг

Такуто Отогуро (Япон) - Гаджи Алиев (Азербайжан)

97 кг

Абдулрашид Садулаев (ОХУ) - Кайл Снайдер (АНУ)

Эмэгтэй 50 кг

Юи Сүсаки (Япон) - Сунь Янань (Хятад)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top