Б.Болортуяа олимпын ХҮРЭЛ МЕДАЛЬТАН боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр (2021.08.06) Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэй 53 кг-ын жингийн барилдаан болж байна.

Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан.

Дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 ялагдсан.

Манай бөх хүрэл медалийн төлөө Жозеф Эссомбе Тиакотой (Камерун) барилдлаа.

Хөлдөө алдан 2 оноо алдсан. Гэвч манай бөх хөлд орж 2 оноо, чагталж эргүүлсээр 8 оноо авч, харьцаа 10:2 боллоо. Гард сууж үүрэн, цэвэр яллаа. 

Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх чөлөөт бөхийн олимпын медальт хоёр дахь эмэгтэй тамирчин болж байгаа юм. 2012 онд Лондонд С.Батцэцэг хүрэл медаль хүртэж байлаа.

Монголын баг дөрвөн медальтай болсноор “Токио-2020” түүхэн өндөр амжилттай олимпын тоонд багтах болов. Манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top