Ц.Намуунцэцэгийн өрсөлдөгч Мария Стадник

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Өнөөдөр (2021.08.07) Токиогийн олимпын наадмын чөлөөт бөрийн барилдааны эрэгтэй 65, 97, эмэгтэй 50 кг-ийн жингийн медальтнууд тодорно.

Эмэгтэй 50 кг-д өрсөлдөж буй Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакид эхний үед цэвэр ялагдсан. Сүсаки финалд шалгарсан тул манай бөх дагаж барилдах эрхтэй болсон билээ.

Харин Ц.Намуунцэцэгтэй дагах барилдаанд гарах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтсэн бололтой барилдахгүй болсноор манай тамирчин дагах барилдаандаа ялалт авлаа.

Ингэснээр манай бөх Монголын цагаар 19:55 цагаас Азербайжаны бөх М.Стадниктай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. 
 


Мария Стадник бол Азербайжаны украин бөх. 32 настай.

2008 оны Бээжингийн олимпын хүрэл медальт. 2012, 2016 оны олимпын мөнгөн медальт. Дэлхийн хошой аварга бөгөөд 2009, 2019 оны ДАШТ-д түрүүлж байсан юм. Мөн дэлхийн аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай. Европын наадмын хошой аварга, Европын 8 удаагийн аварга, Исламын шашинт орнуудын наадмын аварга.

Мария Стадник 2006 онд Украины шигшээ багт байхдаа Европын аварга болсон ч допингоор медалиа хураалгасан. 2007 онд барилдах эрх нь сэргэсэн ч Украины шигшээ баг түүнийг биш Ирина Мерлениг сонгосон бөгөөд сонгон шалгаруултад ч оруулаагүй юм. Ингээд Мария Азербайжаны багийн саналыг хүлээн авч, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хорлоо(49.0.144.76) 2021 оны 08 сарын 08

Намуунцэцэг гэж ёстой улсын мөнгө идсэн ямар ч хэрэггүй нөхөр байна лээ. Ингэж аз ивээж байхад өчүүхэн ч чадваргүй.

0  |  0
Зочин(202.126.89.122) 2021 оны 08 сарын 07

Зоригтойхон шийдээд үзчих хэрэгтэй айж, хаширлаад л хойшоо суувал тэгээд л дуусна ш дээ, ер нь дасгалжуулагч нэртэй хоосон толгойнууд дандаа буруу тактик сонгоод л ялагдуулаад байх шиг харагдах юм

0  |  0
Zochin (90.165.244.54) 2021 оны 08 сарын 07

Yagaad ch baraxgui

0  |  0
Top