Өнөөдөр (2021.08.07) Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Манай бөх Т.Тулга эхний тойрогт Японы бөх Отогүрод 3:6 оноогоор ялагдсан. Отогүро финалд шалгарсан тул Т.Тулга дагах барилдаанд орох эрхтэй болсон билээ.
Отогүро Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг 3:2-оор ялан финалдсан юм. Т.Тулга Мусукаевтай эхэлж барилдлаа.
Мусукаев бол Оросын бөх бөгөөд 2019 оноос Унгарын шигшээ багт орсон. 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2020 оны Дэлхийн Цомын мөнгөн медальт бөх.
Хоёрдугаар үед ардаа алдаж 2 оноо алдсан ч унгар бөхийг дахин торголоо. 2:2 тэнцлээ. Гэхдээ бүхэл оноогоор унгар бөх илүү. Манай бөх хөлд ороод гаргахдаа дээрээ алдсан. Унгарт 1 оноо өгсөн ч манай тал Челленж гаргалаа. Барилдаан дуусахад 3,3 секунд дутуу байв. Шүүгч бичлэг үзээд манай челленжийг буцаан, дахин нэг оноо Унгарын бөхөд өгснөөр Т.Тулга ялагдлаа. Харамсалтай ялагдал. Уг нь Т.Тулга энэ мэхээр өөрөө оноо авах ёстой байлаа. Ийнхүү ОУХМ Т.Тулга жиндээ 7-р байр эзэлсэн амжилтаар олимпийг өндөрлүүллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Олимпоос хасвал таарна... энэг чөлөөт бөх гэж балай зүйлийг
Тулга бол харин өсөх ирээдүйтэй хүүхэд байна. Мэдрээд, тэсрээд,ухаан зараад ирхийн цагт хэнийг ч хожино.
Намуунцэцэг, Тулга гэдэг 2 амьсгаануудын амьсгалахыг үзлээ харлаа гутамшигтай байлаа.
Сайн байлаа гэж худлаа ярих хэрэггүй ээ, муу байлаа ш дээ, ялчих бүрэн боломж байсан
За яахав, Миний дуу Сайхан барилдаан, Даанч ч болонгуутаа, болох нэг одор ирнэ ээ миний хуу, бэлтгэлээ сайн хийгээрэй, сэтгэлээр унаж болохгуй