Садулаев, Снайдерын ТУЛААН сагсан бөмбөгийн ФИНАЛЫГ давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Зуны олимпын наадмын хамгийн гол тоглолтын нэг нь сагсан бөмбөгийн финал байдаг. Харин энэ удаад Токиод сагсан бөмбөгийн финалыг эрт 11:30 цагаас явуулж, үдэш нь хүрэл медалийн тоглолтыг зохион байгуулахаар болов.

Тиймээс өнөөдөр Токиогийн олимпын наадмын гол тоглолт, тулаан нь чөлөөт бөхийн 97 кг-ийн финалын барилдаан болоод байна.

Энэ бол ОХУ-ын Садулаев, АНУ-ын Кайл Снайдер нарын олимпын аваргуудын тулаан.

 


Токиод ирсэн Риогийн олимпын бөхийн аваргууд Михейн Лопесоос бусад нь ялагдаад байгаа. Харин 97 кг-д Риогийн олимпын хоёр аварга шалгараад байгаа тул хэн нэг нь олимпын хошой аварга болох нь ойлгомжтой.

Садулаевын хэсэг хэцүү таарсан ч тэр бүх өрсөлдөгчөө нийт 19:0 оноогоор ялаад гарч ирсэн.  
 


"Садулаев ба Снайдер" гэсэн агуу тулаан гурав дахь удаагаа болох гэж байна.

2017 онд Парист Снайдер ялсан бол 2018 онд Будапештэд Садулаев цэвэр дарж, хариугаа авсан.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top