Өнөөдөр (2021.08.07) Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааны эрэгтэй 65, 97, эмэгтэй 50 кг-ийн жингийн медальтнууд тодорлоо.
Эмэгтэй 50 кг-д өрсөлдөж буй Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакид эхний үед цэвэр ялагдсан. Сүсаки финалд шалгарсан тул манай бөх дагаж барилдах эрхтэй болсон билээ. Харин Ц.Намуунцэцэгтэй дагах барилдаанд гарах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтсэн бололтой барилдахгүй болсноор манай тамирчин дагах барилдаандаа ялалт авсан юм.
Ингэснээр манай бөх Азербайжаны бөх М.Стадниктай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байв.
Азербайжан медалийн тоогоор Монголтой зэрэгцээд байсан тул энэ барилдаан аль улс дээд талд нь гарахыг бас шийдэх ёстой байлаа.
Монгол Улс Токиогийн олимпоос жүдо бөхөөр 1 мөнгө, 2 хүрэл, чөлөөт бөхөөр 1 хүрэл медаль хүртээд байгаа.
Харин Азербайжан каратэд 1 мөнгө, жүдо бөхөөр 1 хүрэл, боксын төрөлд 1 хүрэл, сонгомол барилдаанд 1 хүрэл медальтайгаар 69 дүгээр байрт жагсаж байв.
Мария Стадник бол алдартай, хашир туршлагатай тамирчин.
Хоёр бөхийн барилдааны эхний үед манай бөх цэвэр ялагдлаа. Уг нь олимпын хоёр дахь барилдаан нь медалийн төлөөх өрсөлдөх ховор боломжийг түүнд олгосон байлаа.
Сэтгэгдэл ( 4 )