Их Британийн хатан хаан Харри болон Меган Марклын эсрэг зарга үүсгэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Ханхүү Харри болон түүний эхнэрт Меган Маркл нар Букенгемийн ордны амьдралын тухай дурсамж ном бичсэнтэй холбоотойгоор Их Британийн хатан хаан II Елизавета тэдний эсрэг зарга үүсгэхээр төлөвлөж байгаа тухай  “The Sun” сонинд мэдээлжээ.

Харри “Penguin Random House” хэвлэлийн газартай гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнд зааснаар ханхүү дөрвөн ном бичих ёстой аж. Харин ханхүүгийн дурдатгал номонд Хатан хааны гэр бүлийн хувийн амьдралын нууцыг дэлгэсэн эсвэл тэднийг буруутгасан баримт мэдээлэл илэрвэл гүтгэн доромжилсон хэргээр шүүхэд хандана гэдгээ Букенгемийн ордноос хэвлэлийн газарт сануулсан байна.

Гэхдээ  дурдатгал номонд Хатан хааны гэр бүлийн нууцууд багтсан гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Ханхүү Харри эхнэр Меган Марклын хамт АНУ-д амьдрах болсноосоо Хатан хааны бүлийнхний дунд төвөгтэй харилцаа үүсээд байгаа юм. II Елизавета ирэх онд тэмдэглэх ойдоо ач хүүгээ уриагүй тухай мэдээлэл ч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top